Говь-Алтай аймгийн орон нутаг судлах “Жангар” музейгээс иргэд олон нийтэд аяганы соёлыг таниулах зорилгоор “Аяганы соёл” үзэсгэлэн дэлгэлээ.
Энэ үзэсгэлэн бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, монголчуудын биедээ аягаа авч явдаг байсан ёс, уламжлал, өвийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилж иргэд олон нийтийг эрүүл аж төрөх дадал хэвшилд сургах зорилготой.
Алтайн иргэдэд аяганы соёл хэрхэн дэлгэрсэн, түүнтэй холбогдох эд зүйлсийг бүртгэл үүсгэх, олон нийтийн хүртээл болгох, аймгийн ИТХ-аар баталсан “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд аяганы соёлоор дамжуулж эрүүл мэндэд ямар ач тустай тухай мэдээлэл өгөх, музейн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах тухай “Жангар” музейгээс мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 22-нд нээлтээ хийсэн “Аяганы соёл” үзэсгэлэн, худалдаа гэсэн хоёр хэсгээс бүрдэхээрээ онцлогтой бөгөөд үзэсгэлэнд аяганы уутны төрөл, аяганы төрөл, аяганы дагалдах хэрэгсэл, өвлөгдөж ирсэн аягуудыг дэлгэжээ.
Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгоны иргэд, гар урлаачид оролцож буй уг үзэсгэлэнг энэ сарын 22-30-ны өдрүүдэд гаргах юм.