Украины Донецк хотоос баруун өмнө зүгт 40 километрийн зайд орших Новомыхайловка тосгоныг хяналтдаа авснаа Оросын Батлах яам өнөөдөр мэдэгджээ. Энэ нь сүүлийн хоёр өдрийн дотор зарласан Оросын хоёр дахь амжилт юм.

Харин Украины жанжин штаб өглөөний ээлжит тайландаа цэргүүд нь Новомыхайловка тосгоны ойролцоох Оросын армийн давшилтыг тогтоон барьсаар байгаа гэж мэдэгдсэн байна.

 Ням гарагт Оросын хүчин Часив Яр хотоос зүүн хойд зүгт 5 километрийн зайд орших Бохдановка сууринг хяналтдаа авснаа мэдэгдсэн. Хэрэв өндөрлөг газарт оршдог Часив Яр Оросын хяналтад орвол зүүн Украин дахь хэд хэдэн “цайз хотууд” руу урагшлах замыг нээх эрсдэлтэй юм.

Энэ үеэр Украинд үзүүлэх 60 тэрбум гаруй долларын тусламжийн багцын асуудал АНУ-ын Сенатад урагшиллаа. АНУ-ын Конгресс энэ долоо хоногт тусламжийн багцыг баталсны дараа Жо Байден гарын үсэг зурж хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Вашингтоныг уг хуулийн төслийг хурдан хуульчилж, зэвсгийн нийлүүлэлтийг хурдан эхлүүлэхийг уриалаад, алсын зайн тусгалтай пуужин, агаарын довтолгооноос хамгаалах системийг нэн тэргүүнд авах сонирхолтой байгаагаа мэдэгдэв.

Зэвсгийн тусламж нь зүүн фронт дахь Оросын давшилтыг зогсоох боломжийг Украинд олгоно гэж цэргийн шинжээчид үзэж байгаа ч Киев байлдааны талбарт хүн хүчний хомсдолтой тулгарсан хэвээр байна.

Мөн Кремлийн зүгээс АНУ-ын тусламж фронтын нөхцөл байдлыг өөрчлөхгүй гэж даваа гарагт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Донецк, #ОРос, #Украины дайн, #Новомыхайловка,