ОЛИМП: Ц.Цогтбаатар Токиогийн олимпоос ХҮРЭЛ медаль хүртлээ

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам-
Олимпын наадмын 73 кг-д зодоглож буй манай жүдоч Ц.Цогтбаатар хагас шигшээд Японы домогт бөх, олимп, дэлхийн аварга Шохэй Онод нэмэлт цагт вазаригаар үнэлгээгээр дийлдэж, хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдлаа.
Тэд өмнө нь хоёр удаа барилдаж байв. Эхлээд 2019 онд Абу Дабигийн Их дуулгад Маргелидон манай бөхийг ялсан. Сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Тбилисийн Их дуулгын финалд манай Цогтоо ялж аваргалсан билээ. Харин энэ удаа манай тамирчин Артур Маргелидохныг ялж, Токиогийн олимпын хүрэл медальтан боллоо.
Ийнхүү Монголын баг тамирчид Токиогийн олимпоос хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.


Хариулах