ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятад улс Канадын иргэнийг цаазаар авах ялаа хэвээр үлдээлээ

Хятад улс Канадын иргэнд хар тамхи хил давуулсан хэргээр цаазаар авах ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүх Роберт Ллойд Шелленбергийн эсрэг нотлох баримт хангалттай байсан тул ялыг хэвээр үлдээсэн гэжээ. Шелленберг 2014 онд саатуулагдсан бөгөөд Хятадаас Австрали руу 227 кг орчим метамфетамин хууль бусаар хил нэвтрүүлэхээр төлөвлөж байсан хэргээр буруутгагдсан билээ. Тэрбээр энэ хэргийг няцааж байгаа бөгөөд Хятадад жуулчны хувиар очсон гэж мэдэгдсэн юм.

2018 оны арваннэгдүгээр сард шүүх түүнд 15 жилийн хорих ял оноосны дараа тэрээр давж заалдсан боловч шүүгчид түүний ялыг хэт хөнгөн гэж үзээд цаазаар авах ялаар шийтгээд байсан юм. Шелленбергд 15 жил хорих ял оноосноос хэд хоногийн дараа Канад улс Хятадын Huawei компанийн гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг АНУ-аас хэрэгтэн шилжүүлэн авах үндэслэлээр баривчилсан. Хатагтай Мэнг суллахгүй бол тодорхой бус үр дагавар гарахыг Хятад тэр үед анхааруулж байжээ.

Канадын иргэнтэй холбоотой бас нэг олны анхаарлыг татсан хэргийг энэ долоо хоногийн сүүлээр Хятадын шүүх шийдвэрлэнэ. Тагнуул хийсэн хэрэгт буруутгагдсан бизнесмэн Майкл Спавор, Канадын дипломатч асан Майкл Ковригийн хамт хоёр жилийн өмнө Хятадад баривчлагдсан юм. Тэдний баривчилгаа Канадад хатагтай Мэнг саатуулснаас хэд хоногийн дараа болсон байдаг.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet