“Wikileaks” сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг олон нийтэд дэлгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох Австралийн хүсэлтийг хэлэлцэж байгааг Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт мэдэгдэв.
Австрали улс олон жилийн турш Австралийн иргэн Ассанжийг яллах ажиллагааг зогсоохыг АНУ-д уриалж ирсэн бөгөөд өчигдөр түүнээс уг хүсэлтийн талаар асуухад Байден “Бид үүнийг хэлэлцэж байгаа” гэж хариулжээ.
15 жилийн өмнө өөрийн цахим хуудаснаа АНУ-ын нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг нийтэлсэнтэй холбогдуулан АНУ-ын прокурорууд Ассанжийн эсрэг 18 хэрэг үүсгээд байгаа юм.
“WikiLeaks” сайтад нийтэлсэн дипломат мэдээлэл, цэргийн материалыг АНУ-ын армийн тагнуулын шинжээч Челси Мэннинг хулгайлсан бөгөөд түүнд шүүхээс 35 жилийн ял оноосон юм. Гэвч хожим нь АНУ Ерөнхийлөгч Барак Обама Мэннингийн ялыг долоон жил болгон хөнгөрүүлснээр тэрээр 2017 онд суллагдсан.
Австралийн зүгээс Ассанж болон Мэннингэд хандаж буй АНУ-ын ялгаатай хандлагыг буруушаадаг.
Харин Ассанжийг дэмжигчид түүнийг Ирак, Афганистан дахь АНУ-ын цэргийн буруутай үйлдлийг ил болгосноороо Үндсэн хуулийн анхдугаар өөрчлөлтөд заасан эрхээ эдэлсэн гэж өмгөөлдөг бол Ассанжийн эхнэр түүнийг “дайны золиосонд хүмүүс амь насаа алдаж байгааг илчилснийхээ төлөө хавчигдан гадуурхагдаж байна” гэж мэдэгдэж байв.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес Байдены мэдэгдлийн дараа “Бид Ассанж болон Австралийн үндэсний ашиг сонирхлыг төлөөлөн энэ асуудалд цэг тавих болсон гэдгийг засгийн газрын бүх түвшинд, бүх боломжийг ашиглан дэвшүүлж ирсэн. Ноён Ассанж аль хэдийн асар их төлөөс төлсөн бөгөөд одоо хангалттай. Ассанжийг үргэлжлүүлэн хорих нь юу ч авчрахгүй гэж би хувьдаа боддог бөгөөд үүнийг Австралийн засгийн газрын байр суурь гэж хэлж болно” гэж мэдэгдсэн байна.
“WikiLeaks” сайтын ерөнхий редактор Кристинн Храфнссон мөн “Ерөнхийлөгч Байден Жулианыг АНУ-д шилжүүлэн авах үйл явцыг зогсооход оройтоогүй” гэж хэлээд, “Жулианы хэргийг хэрэгсэхгүй болгосноор тэрээр дэлхийн хэмжээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчдийн эрх хамгаалагдах болно” гэж мэдэгджээ.
“Бид түүнийг энэ хуулийн үйл явцыг зогсоож, Жулианыг чөлөөлж, сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш гэдгийг хүлээн зөвшөөрөхийг уриалж байна.”
Өнгөрсөн сард Их Британийн шүүх АНУ-ын эрх баригчид Ассанжид цаазын ял оноохгүй гэсэн баталгаа өгөхөөс нааш түүнийг тагнуулын хэргээр АНУ-д шилжүүлэн өгөх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан билээ.
Эх сурвалж: AP

#Австрали, #АНУ, #Жулиан Ассанж, #Wikileaks,