Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улс орныг нь тойрсон геополитикийн нөхцөл байдал тогтворгүй байгаа нь дайнд урьд өмнөхөөсөө илүү бэлтгэлтэй байх цаг болсныг харуулж байна гэж тус улсын цэргийн гол их сургуультай танилцах үеэрээ хэлснийг “KCNA” агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.

Лхагва гарагт Ким 2011 онд нас барсан эцэг Ким Жон Илийнхээ нэрэмжит Цэрэг, улс төрийн их сургуульд хээрийн зааварчилгаа өгсөн байна.

Энэ үеэр тэрээр “Хэрэв дайсан БНАСАУ-тай цэргийн сөргөлдөөн хийх сонголт хийвэл БНАСАУ бүх боломжоо дайчлан дайсандаа эргэлзэлгүйгээр үхлийн цохилт өгнө” гэдгийг их сургуулийн ажилтнууд болон оюутнуудад дахин батлан хэлжээ.

Мөн “Олон улсын ээдрээтэй нөхцөл байдал ... мөн БНАСАУ-ыг тойрсон цэрэг, улс төрийн тодорхойгүй, тогтворгүй нөхцөл байдлыг тоймлоод, одоо урьд урьдынхаас илүүтэйгээр дайнд бэлтгэх цаг болсныг тэрээр тэмдэглэв” гэж “KCNA” иш татан мэдээлэв.

Сүүлийн жилүүдэд Кимийн удирдлага дор Хойд Солонгос улс зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлж, Оростой цэрэг, улс төрийн нягт харилцаа тогтоогоод байгаа. Түүнчлэн барууны орнууд Пхеньяныг стратегийн цэргийн төслүүдэд туслалцаа авсныхаа хариуд Украинтай хийж буй дайнд Москвад зэвсгийн тусламж үзүүлсэн гэж үзэж байгаа.

Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #Хойд солонгос,