Оросын шүүх Москвад 137 хүний амийг хөнөөсөн Далержон Мирзоев, Саидакрами Муродали Рачабализода, Шамсидин Фаридуни, Мухаммадсобир Файзов нарыг террорист халдлагад буруутгалаа.

Москва хотын Басманный дүүргийн шүүхийн танхимд гурвынх нь нүдийг таглаж, нэгийг нь тэргэнцэртэй түрж оруулж буй бичлэг хэвлэлээр цацагдсан байна.

Бичлэгт бүгд бэртэж гэмтсэн, заримынх нь нүд хөхөрсөн, нэгийнх нь чихийг боосон, нэгнийх нь нүүр нь хавдсан, нэг нь нүдгүй болсон харагдах аж.

“Telegram”-д нийтэлсэн шүүхийн мэдэгдэлд өгүүлснээр Мирзоев нь Тажикистан улсын иргэн бөгөөд гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн бол Рачабализода мөн гэм буруугаа хүлээсэн байна.

Тэднийг шүүх хурал хүртэл буюу дор хаяж тавдугаар сарын 22-ыг хүртэл урьдчилан саатуулах гэнэ.

Баасан гарагийн орой Москва хотын захад орших Крокус Сити Холл руу дөрвөн зэвсэгт этгээд дайран орж, тоглолт үзэж байсан 6,000 орчим хүн рүү гал нээж, тухайн байгууламжийг галдан шатаасан хэрэг гарсан. Хэргийн улмаас 137 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан бөгөөд халдлагаас хэдэн цагийн эдгээр хүмүүс баривчлагдсан юм.

Исламын улс бүлэглэл (IS) халдлагын хариуцлагыг хүлээсэн ба онлайнд нийтэлсэн бичлэгт дурдсанаар тус бүлэглэлийн Афганистан болон Төв Азид төвлөрдөг “IS-K” салбар халдлагыг үйлдсэн байна.

Гэсэн ч Оросын эрх баригчид уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, зэвсэгт этгээдүүдийг Украинтай холбоотой гэж нотлох баримтгүйгээр буруутгаж байгаа.

Харин Володимир Зеленьский ням гарагт уг мэдэгдлийг няцаажээ. Украины цэргийн тагнуулын газар мөн аюулгүй газарт хүрэхийн тулд олон зуун мянган орос цэргээр дүүрэн минажуулсан хилийг давахыг оролдоно гэдэг утгагүй зүйл гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

#Москва, #ОРос, #Крокус Сити Холлд болсон террорист халдлага,