Мягмар гарагт Хонконгийн хууль тогтоогчид 23-р зүйл нэртэй аюулгүй байдлын шинэ хуулийг санал нэгтэйгээр баталсан.
Уг хуульд төрийн нууцад хамаарах гэмт хэргийн тодорхойлолтыг өргөжүүлж, эдгээр болон эх орноосоо урвах, үймээн самуун дэгдээх зэрэг гэмт хэргийн шүүх хурлыг хаалттай явуулах, мөн ялыг нь бүх насаар хорих хүртэл чангатгах тухай тусгажээ.
Хуулийн төслийг гуравдугаар сарын 8-нд танилцуулж, сар хүрэхгүй хугацаанд хэлэлцсэний эцэст гуравдугаар сарын 19-ний санал хураалтаар баталсан бөгөөд Хонконгийн удирдагч Жон Ли 23-ны өдөр хуулийн төслийг батална гэдгээ мэдэгдээд байгаа.
Хуулийн төслийг анх 2003 онд санаачилж, батлах оролдлого хийсэн ч хагас сая гаруй Хонконгчуудын эсэргүүцэл, 90,000 гаруй иргэний саналыг харгалзан эрх баригчид хуулийн төслийг эргүүлэн татаж байв.
Олон нийтийн хэлэлцүүлгээр 99 хувийн дэмжлэг авсан гэж засгийн газрын тайлбарлаж буй уг хуультай төстэй аюулгүй байдлын хуулийг Бээжин 2020 онд баталсан байдаг.
Эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын тухай хууль (NSL) нэртэй уг хуулийг ашиглан өмнөх жил нь Хонконгт болсон өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаалд оролцсон 260 хүнийг баривчилсан юм.
Хятад улс шинэ хуулийг “Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангахаас гадна гадаад дахь хөрөнгө оруулагчдын ашиг сонирхол, ардчилал, эрх чөлөөг хамгаалах болно” гэж тайлбарлаж байгаа.
Гэвч АНУ, Их Британи, Канад, Европын холбоо, НҮБ уг хуулийг үг хэлэх эрх чөлөөг хаан боох гэсэн оролдлого гэж шүүмжилж байна.
Тухайлбал, АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Ведант Пател “Ийм төрлийн арга хэмжээнүүд нь Хонконгийн нэгэн цагт нээлттэй байсан нийгмийг хаах явцыг түргэсгэх болно” гэж мягмар гарагт мэдэгджээ.
Шүүмжлэлийн хариуд Хятадын Элчин сайдын яам “Энэ хуулийн төсөл нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн маш цөөн тооны гэмт хэрэгтнүүдийг шийтгэх зорилготой бөгөөд хуулийг дагаж мөрддөг Хонконгийн оршин суугчдын дийлэнх хувийг хамгаалах болно” гэж мэдэгджээ.
Түүнчлэн БНХАУ-ын бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо даруй зогсоохыг Бээжин Вашингтон болон бусад засгийн газруудад уриалсан байна.
Эх сурвалж: BBC, Reuters

#хонконг, #ХЯтад, #аюулгүй байдлын тухай хууль, #23-р зүйл,