Улсын хэмжээнд наадам тэмдэглээгүй ч уралдааны мориноос 12 хүүхэд унаж, нэг хүүхэд энджээ

Гэрэл зургийг MPA.mn
Энэ оны эхний хагас жилийн байдлаар мориноос унаж гэмтсэн шалтгаанаар улсын хэмжээнд нийтдээ 414, ГССҮТ-д 151 хүүхэд хэвтэж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Гэмтсэн хүүхдүүдийн найм нь л хамгаалалтын малгайтай байсан аж.
Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж, мөн гурав хүртэл насныхан ч байсан гэж ГССҮТ-өөс мэдээллээ. Энэ жил улсын хэмжээнд баяр наадам тэмдэглээгүй ч уралдааны мориноос 12 хүүхэд унаж гэмтэн, эмчлүүлж, нэг хүүхэд энджээ. Өөрөөр хэлбэл, морин уралдааныг орон нутагт нууцаар зохион байгуулж байгаа нь ийн хүүхдийг эрсдэлд оруулж, амь насанд нь хүрч байна.


Хариулах