Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний өдөр сонгогчид саналын хайрцаг руу ногоон будаг асгасан хэрэг дор хаяж таван хэрэг бүртгэгдсэнийг Оросын сонгуулийн хороо болон хууль сахиулах байгууллага мэдээлэв.

Оросоор зелёнка гэж нэрлэгддэг халдваргүйжүүлэх үйлдэлтэй бодисыг 2010-аад оны үед сөрөг хүчний идэвхтнүүд рүү цацахад өргөн хэрэглэж байжээ.

Оросын өмнөд хэсэгт орших Ростов муж болон Карачей-Черкесийн бүгд найрамдах улсад будагч бодис асгасан хэрэг бүртгэгдсэний дараа Оросын Сонгуулийн төв хороо аюулгүй байдлын арга хэмжээг нэмэгдүүлэхийг уриалав. 

Сонгуулийн хорооны орлогч дарга Николай Булаев Тэдэнд саналын хайрцагт зелёнка асгасны төлөө мөнгө, урамшуулал амласан нь тодорхой гэж мэдэгджээ.

Ростовт сонгох эрхэнд саад учруулсан үндэслэлээр 62 настай эрэгтэйн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Ийм хэрэгт дээд тал нь таван жил хорих ял оноодог байна.

Мөн Оросын өмнөд хэсгийн Воронеж мужийн Борисоглебск хотод саналын хоёр хайрцаг ногоон будгаар будагдсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Эрх баригчид нь ням гарагт санал хураалт дууссаны дараа бохирлогдсон саналын хуудсыг тоолох эсэхээ шийднэ гэж мэдэгдэв. 

Үүний зэрэгцээ, Москвагийн мөрдөн байцаагчид орон нутгийн нэгэн эмэгтэйг үүнтэй адил хэргээр саатуулсан байна. Эмэгтэй саналын хуудсаа хайрцагт хийснийхээ дараа хайрцаг руу ногоон будаг асгаж байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.

Түүнчлэн 20 настай залуугийн эсрэг сонгуулийн эрхэнд саад учруулсан үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

#ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #ОРос,