Даваа гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон барууны холбоотнууд Оросыг дайнд ялуулахгүйн тулд шаардлагатай бүхнийг хийнэ, гэхдээ Украин руу цэрэг илгээх асуудлаар тохиролцоонд хүрсэн зүйл одоогоор байхгүй гэж Парис хотод болсон Европын удирдагчдын уулзалтын үеэр мэдэгдсэн.
Үүний дараа Кремль ийм алхам нь Орос, НАТО-ийн хооронд зөрчилдөөн үүсгэх нь гарцаагүй гэж анхааруулсан билээ.
Тэгвэл мягмар гарагт АНУ болон Европын гол холбоотнууд Украинд хуурай замын цэргээ илгээх бодолгүй байгаагаа мэдэгджээ.
Герман, Их Британи, Испани, Польш, Чех улс гурав дахь жилдээ орж буй Украины дайнд хуурай замын цэрэг оруулах санааг эрс үгүйсгэсэн байна.
Германы канцлер Олаф Шольц “Европын орнууд болон НАТО-ийн орнууд Украины нутаг дэвсгэр рүү хуурай замын цэрэг илгээхгүй” гэж мэдэгджээ.
Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус ч мөн адил хатуу байр суурьтай байв. Тэрээр Венад айлчлах үеэрээ “Германчуудын хувьд цэргээ илгээх саналыг авч хэлэлцэхгүй” гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Дараа нь Цагаан ордон хуурай замын цэрэг илгээх төлөвлөгөөгүй гэдгээ дахин илэрхийлсэн бөгөөд оронд нь АНУ-ын хууль тогтоогчдыг Украины цэргүүдэд байлдааны ажиллагааг үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай байгаа зэр зэвсэг, сум нийлүүлэх тухай аюулгүй байдлын тусламжийн хуулийн төслийг батлахыг уриалав.
Францын Гадаад хэргийн сайд Стефан Сежурн мөн ерөнхийлөгчийнхөө хэлсэн үгийг тодруулж, Макроныг мина цэвэрлэх, зэвсэг үйлдвэрлэх, кибер хамгаалалт зэрэг тодорхой ажлуудад цэрэг илгээх бодолтой байгааг хэлсэн байна.
Түүнчлэн даваа гарагт болсон хэлэлцээрийн үр дүнд Европын удирдагчид Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг эрчимжүүлэхийн тулд Европоос бусад орнуудаас зэвсэг худалдан авах боломжийг судалж байгааг Шольц мэдэгджээ.
Бүгд Найрамдах Чех улс Канад, Дани болон бусад орнуудын дэмжлэгтэйгээр гуравдагч орноос Украин руу олон зуун мянган сум илгээхийн тулд худалдан авах ажлыг яаралтай санхүүжүүлэхээр төлөвлөж байгаагаа энэ сард зарласан билээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Нато, #Украины дайн, #хуурай замын цэрэг илгээх төлөвлөгөө,