Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

- Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон  Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын  тогтоолын төсөл
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл
- Олон улсын гэрээний тухай хуульд Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан гэрээний хэрэгжилтийн тайлангийн тухай 
- Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 13 дахь Ерөнхий сайд Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх/ хэлэлцэхээр байна. Мөн: 

- Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт татах боломжтой эдийн засгийн үр ашигтай төслүүдийн талаар 
- Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын явцын талаар
- Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Ц. Сандаг-Очир 

- Нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Ц. Сандаг-Очир
- Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар /Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбаруудыг судлан, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг-Хойд бүргэд алтны үндсэн орд/ 
- “Иргэдийн санал, санаачилгыг хүлээн авах Монгол Улсын Засгийн газрын цахим систем (e-zasag.mn)”-ийн талаар,
- Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар хуралдаанд танилцуулах төлөвлөгөөтэй байна.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

6 цаг 30 минутын өмнө

COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооноос 2026 оны тавдугаар сарын II хагас болон зургаадугаар сарын эхний хагаст хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа. 

Бодлого төлөвлөлт, олон улсын хамтын ажиллагаа, Хандив, тусламжийг төвлөрүүлэх, ивээн тэтгэгч, түншүүдтэй хамтран ажиллах, Иргэд, залуучуудын оролцоог хангах, Бүсчилсэн зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулах, Дэд бүтэц, бүтээн байгуулалт, Үйлчилгээ, аюулгүй байдал, Цахим үйлчилгээ үзүүлэх чиглэлээр зохион байгуулалтын талаар танилцууллаа.

Тухайлбал, цахим үйлчилгээ үзүүлэх чиглэлээр:

Бага хурал (COP17)-ын цэнхэр, ногоон бүсэд нэвтрэх гадаадын иргэдэд зориулсан цахим виз мэдүүлгийн системийн цонхыг www.unccdcop17.org вэбсайтад байршуулж, ашиглалтад оруулсан.

Хүлээн авагч улсын албан ёсны цахим хуудас www.unccdcop17.org-ийг нээж,  гадаадын төлөөлөгч, оролцогч болон зочдын байрлах буудал, тээвэр логистик, үзвэр үйлчилгээ, Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааг цахим хуудсаар түгээж эхлээд байна.

Үндэсний хорооны дэд хороодын нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, нийт 12 дэд хорооны удирдлага, гишүүд, нарийн бичгүүд, төлөвлөсөн ажил, гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гарч, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, дэд хороодын үйл ажиллагааг илүү уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлийг дэд хороодын дарга нарт өгчээ.

6 цаг 53 минутын өмнө

“Эрдэнэс Монгол”-ын  нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн байгуулах, татан буулгах арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Тус тогтоолоор “Чингис хаан үндэсний баялгийн сан”, “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус нэгтгэлээ. 

“Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэж, “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч” ХХК-ийг тус тус татан буулгалаа. 

“Эрдэнэс Монгол”  нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг тус тус татах буулгахаар шийдвэрлэлээ. 

ТӨК-ийн шинэчлэлийг эхлүүлж, 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч, 67,3 тэрбум төгрөг хэмнэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд  “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгааг онцлов.

Мөн тус тогтоолоор “Эрдэнэс Монгол”-ын  нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж, “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг “Монголросцветмет” гэж тус тус өөрчиллөө. “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар нэгдлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдаа сайжирч, чиг үүргийн давхардал арилах, хөрөнгө болон хүний нөөцийн ашиглалт оновчтой болох, төрийн өмчит компанийн засаглал, хяналт, хариуцлага, ил тод байдал бэхжих, Үндэсний баялгийн санд төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

7 цаг 55 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Г.Дамдинням, Ц.Сандаг-Очир, Б.Найдалаа, Ч.Номин сайд нар мэдээлэл өглөө. 

#онцолсон, #live, #livetext, #Засгийн газрын ээлжит хуралдаан,