Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Дэлхийн банк Аргентин улсад олон улсын санхүүгийн зах зээлээс хоёр тэрбум хүртэлх ам.долларын арилжааны зээл хуримтлуулан татах боломжийг олгох, улмаар тус улсын гадаад зээлийн хүүгийн дарамт, санхүүжилтийн өртгийг бууруулж, улсын өрийн зохистой менежментийг бэхжүүлэхэд чиглэсэн баталгаат санхүүжилтийн багцыг албан ёсоор баталснаа мэдээллээ.
Тус банкны албан ёсны мэдэгдэлд онцолсноор, энэ шийдвэрийн дагуу санхүүгийн уг цогц төлөвлөгөө нь Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны бодлогод суурилсан баталгаа болон Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагийн гаргаж буй хөрөнгө оруулалтын хамгаалалт гэсэн хоёр өөр төрлийн зээлийн баталгааг гаргаж байгаа юм. Эдгээр баталгааг авсан Аргентин улс олон улсын хувийн хэвшлийн банкуудаас харьцангуй бага хүүтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах таатай нөхцөл бүрдэж байна.
Аргентин улс байгалийн баялаг, хөдөө аж ахуйн асар их нөөцтэй ч сүүлийн жилүүдэд жилд инфляц эрс өссөн, гадаад өрийн асар их дарамттай, өмнө нь хэд хэдэн удаа дампуурал зарлаж байсан тул зээлжих зэрэглэл нь буурч, гадаадын хувийн банкуудаас шууд зээл авах боломж нь хязгаарлагдаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Аргентин, #Дэлхийн Банк,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567