Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү мэдээлэл өглөө.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой санал, гомдол, мэдээлэл нэмэгдэж, хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй байршлын талаар 300 орчим мэдээлэл ирсэн талаар холбогдох албаныхан мэдээллээ. Эдгээр мэдээлэл нь ихэвчлэн эвдэрч гэмтсэн тоглоомын талбай, хамгаалалтгүй барилгын орчин, ил задгай инженерийн шугам сүлжээ, замын хөдөлгөөний аюултай хэсэг зэрэг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй орчинтой холбоотой байна.
Албаныхны мэдээлснээр иргэд хүүхдийн аюулгүй орчны асуудлыг идэвхтэй хөндөн мэдээлж байгаа нь эрсдэлтэй байршлыг илрүүлэх, засварлах, холбогдох байгууллагуудад шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой аж. 11-11 төв нь иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг утас, цахим болон биечлэн хүлээн авч шийдвэрлүүлэх чиглэлээр ажилладаг.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн орчинд аюулгүй байдлын асуудал анхаарал татаж байгаа бөгөөд өмнө нь нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй олон тоглоомын талбай байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байсан юм.
Иймд иргэд хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй орчин, байгууламжийг илрүүлсэн тохиолдолд 11-11 төв болон холбогдох байгууллагад мэдээлж, эрсдэлийг бууруулахад хамтран ажиллахыг албаныхан уриалж байна.
Иргэдийн санал, санаачилгыг хүлээн авах “e-zasag.mn” цахим талбар нэвтэрлээ
Тус платформыг 18 нас хүрсэн Монгол Улсын бүх иргэн ашиглах боломжтой бөгөөд “e-zasag.mn” вэб сайт болон гар утасны аппликейшныг бүх төрлийн аппликейшн татах сангаас суулган ашиглах юм.
Иргэд “Иргэдийн санал санаачилга”, “Хэлэлцүүлэг”, “Ерөнхий сайдаас асууя” гэсэн үндсэн булангуудад саналаа бичиж илгээх боломжтой. Харин хэрэглэгчид “E-Mongolia”-гийн ДАН системээр өөрийгөө баталгаажуулан нэвтэрснээр шийдвэрлэх шаардлагатай асуудлаар санал асуулга үүсгэх, өрнөж буй хэлэлцүүлэгт оролцох, файл хавсаргах, Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авах, өөрийн өгсөн санал болон үр дүнгээ хянах зэрэг үйлчилгээг авах аж.
Мөн тодорхой нэг асуудлаар 20 мянган иргэн санал өгсөн тохиолдолд тухайн саналыг 14 хоног тутам яамдад ирсэн санал, “11-11” төвд бүртгэгдсэн өргөдөл, гомдолтой нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргахаар зохицуулжээ.
Ингэснээр иргэд төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад цахимаар шууд оролцох боломж нэмэгдэж байгааг албаныхан онцолж байна.

#онцолсон, #live, #11-11 төв, #Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү,