2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий J хэсгийн тоглолтод Австрийн шигшээ баг Йорданыг 3:1-ийн харьцаатай хожиж, тэмцээнийг амжилттай эхлүүллээ. Австри эхний үеийн 20 дахь минутад Романо Шмидийн гоолоор тэргүүллийг авсан ч Йордан бууж өгөлгүй тэмцэж, хоёрдугаар үеийн эхэнд Али Олван багийнхаа ДАШТ-ий түүхэн дэх анхны гоолыг оруулан тоог тэнцүүлсэн юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөсөн бөгөөд Йордан сенсаци дэгдээх боломжтой харагдаж байсан ч 76 дахь минутад хамгаалагч Язан Аль-Араб өөрийн хаалгандаа гоол оруулснаар Австри дахин тэргүүлэв. Улмаар нэмэлт цагт ахлагч Марко Арнаутович торгуулийн цохилтоос гоолдож, тоглолтын эцэвлэв.
36 жилийн дараа ДАШТ-д эргэн ирсэн Австрийн хувьд энэ ялалт онцгой ач холбогдолтой байлаа. Харин анхны ДАШТ-дээ оролцож буй Йордан хожигдсон ч тоглолтын турш зоригтой, зохион байгуулалттай тоглож, дараагийн тоглолтуудад өрсөлдөх чадвараа харуулсан юм.
Энэхүү үр дүнгээр Австри J хэсгийн эхний чухал гурван оноогоо авсан бол Йордан дараагийн тоглолтдоо Алжиртай учраа таарна.

#онцолсон, #хөлбөмбөг, #Хөл бөмбөгийн ДАШТ 2026,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567