Америкийн Intuitive Machinesкомпанийн Odysseus төхөөрөмж сарны өмнөд туйлын ойролцоо амжилттай газардаж, саран дээр буусан анхны арилжааны хэрэгсэл болж түүхэнд бичигдлээ.

Мөн хамгийн сүүлд хагас зуун жилийн өмнө сар руу хөлгөө илгээсэн АНУ-ын сансрын хөтөлбөрийн хувьд чухал мөч боллоо. “Apollo” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын сансрын нисгэгчид анх удаа 1969 онд саран дээр газардаж байсан бол сүүлийн даалгавар нь 1972 онд хийгдсэн юм. 

Odysseus Гринвичийн цагаар 23:23 цагт Малаперт гэгддэг 5 километр өндөр уулын дэргэдэх тогоонд газардсан бөгөөд эхэндээ удирдлагын төв станцтай холбоо тогтоож чадахгүй хэдэн минут зарцуулсан ч эцэст нь дохио хүлээн авсан байна.

Инженерүүд ямар учраас дохио тасалдсан, газардагч босоо байрлалтай, нарны зайн хураагуураараа эрчим хүч хурааж байгаа эсэхийг шалгахын тулд өгөгдлийг дахин нягталж үзнэ гэв.

Odysseus”-ын газардсан сарны өмнөд туйлд хэзээ ч нарны гэрэл үзэж байгаагүй гүн тогоонууд байдаг ба эрдэмтэд хөрсөн доор нь хөлдсөн ус байж магадгүй гэж үздэг.

НАСА “Artemis” хөтөлбөрийнхөө хүрээнд сансрын нисгэгчдээ тийшээ илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд энэ нислэгээр судалгааны зургаан хэрэгслээ илгээсэн байна.

“Apollo”-ийн үед тоног төхөөрөмжийг зурж, бөглөх зэргээр сансрын нисгэгчид ихээхэн саад болж байсан сарны тоосыг судлах нь гол судалгаа байх гэнэ.

Эх сурвалж: BBC

#АНУ, #саран дээр газардагч, #Intuitive Machines, #Odysseus,