2022 оны хоёрдугаар сард түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд амиа алдсан Оросын 45,000 орчим цэргийн албан хаагчийн хэн болохыг BBC Russian” болон Mediazona хамтран тогтоожээ.

Орос улс цэрэг, дайныг шүүмжлэхийг хориглож, 2022 оноос хойш бодит хохирлын тоогоо албан ёсоор мэдээлээгүй.

Харин ВВС, Mediazonaболон сайн дурынхан хамтран 2022 оны хоёрдугаар сараас хойш Украины дайнд амиа алдсан Оросын 45,123 цэргийн нэрийг тогтоож чадсан байна.

Үүнээс дор хаяж 6,614 нь 2023 оны аравдугаар сараас 2024 оны хоёрдугаар сарын хооронд, өөрөөр хэлбэл Оросын анги нэгтгэлүүд Авдиевка болон Донецк мужийн зэргэлдээх бүс нутгуудад төвлөрч байх үед амь үрэгджээ.

Эдгээр нь зөвхөн гашуудлын мэдээ зэрэг нээлттэй эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн баталгаажуулсан нэрс бөгөөд бодит хохирол хоёр дахин их байж болзошгүйг анхааруулав.

Бидний тогтоосон нас барагсдын гуравны хоёр нь халдлага болохоос өмнө армитай ямар ч холбоогүй, сайн дурынхан, дайчлагсад, хоригдлууд эсвэл хувийн цэргийн компанийн гишүүд байсан гэж BBC Russian мэдээлжээ.

Дайны эхний жилд 40-өөс дээш насны эрчүүд сайн дураар фронт руу явдаг байсан бол одоо залуу хүмүүс сайн дураар элсэх нь нэмэгдсээр байна. 2023 онд 2005 онд төрсөн Оросын есөн иргэн, 2004 онд төрсөн 55 иргэн дайнд амь үрэгдсэн бөгөөд цэрэг татагдах үедээ тэд дөнгөж 18 настай байжээ.

Украин мөн адил амь үрэгдсэн болон шархадсан цэргүүдийнхээ тоог нууцалж ирсэн. Шинжээчдийн таамаглаж байгаагаар Киевийн хохирол хэдэн арван мянгаар тоологдож магадгүй байна.

Эх сурвалж: BBC Russian

#Украины дайн, #Оросын армийн хохирол,