ХӨТӨЧ: Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил

Гэрэл зургийг MPA.mn
Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг та бүхэнд хүргэж байна.

Энэ сарын 19 хүртэл ес хоног дарааллан амарч байгаатай холбоотойгоор иргэд орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимжээд байна. Тус иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь /5-аас дээш насны/ PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардлагатай.
КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хариулах