Казахстанд төрсөн бизнесмэн Василий Анисимов Украины түрэмгийллийн дараа Оросын иргэншлээс татгалзсан долоо дахь тэрбумтан болсныг Forbes Russia пүрэв гарагт мэдээлжээ.

Путинка архины лиценз, Коалко үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч холдингийн лицензийг эзэмшдэг байсан өдгөө 72 настай Анисимов нь 2022 оны есдүгээр сард Оросын иргэншлээс татгалзсан ба нотлох бичиг баримтуудыг “Forbes” сэтгүүл рүү илгээсэн аж.

Тус сэтгүүлийн мэдээлснээр Анисимов нь анх 2003 онд Хорватын паспорт авч байсан бөгөөд түүнээс хойш Европын холбооны гишүүн орны эдийн засагт 11 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Forbes”-ын тооцоолсноор тэрээр 1.6 тэрбум долларын хөрөнгөтэй байна.

Анисимов мөн Орос дахь хөрөнгийнхөө удирдах эрхийг менежерүүдэдээ шилжүүлсэн гэв.

Тэрээр одоо Орос руу бизнес ангиллын визээр зорчдог болсон байна.

Москвагийн Украин дахь түрэмгийлэл эхэлснээс хойш Itera-ийн үүсгэн байгуулагч Игорь Макаров, Freedom Finance хөрөнгө оруулалтын компанийн үүсгэн байгуулагч Тимур Турлов, DST Global сангийн үүсгэн байгуулагч, Mail.Ru Group-ийн хамтран эзэмшигч асан Юрий Милнер, Revolut-ийг үндэслэгч Николай Сторонский, “Troika Dialog”-ийн эзэн асан Рубен Варданян, “Tinkoff” банкны үүсгэн байгуулагч Олег Тинков зэрэг зургаан тэрбумтан Оросын иргэншлээс татгалзжээ.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Forbes Russia, #Василий Анисимов, #Оросын иргэншлээс татгалзсан,