Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын удирдлагууд Токио хотын захиргааны төлөөлөлтэй “Sushi-Tech Tokyo” үзэсгэлэнгийн талаар цахимаар санал солилцлоо. Энэ оны тавдугаар сард Япон улсын Токио хотноо болох тус үзэсгэлэнд старт-ап компаниуд буюу гарааны бизнес эрхлэгчдийг голчлон дэмжиж, оролцуулах аж.

“Sushi-Tech Tokyo” үзэсгэлэнд оролцсоноор орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан шинэ техник, шийдэл бүтээж буй старт-ап компаниудыг холбох, туршлага солилцох боломжтой гэдгийг Токио хотын захиргааг төлөөлөн санал солилцсон Есүкэ Кимура онцоллоо. Мөн Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын дарга Б.Билгүүн старт-ап компаниудыг тус технологийн үзэсгэлэнд оролцоход  шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.

“Sushi-Tech Tokyo” үзэсгэлэн нь “G-NETS” буюу “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” хотын дарга нарын форумын хүрээнд зохион байгуулагддаг. Уг технологийн үзэсгэлэнд 2023 онд нийт 30 орчим улсын, 100 гаруй хотын технологийн 300 гаруй компани оролцсон бөгөөд Монгол Улсаас “Metaforce” болон “Fibo Global” ХХК-иуд өөрсдийн шинэлэг шийдэл, технологи, үйлчилгээгээ танилцуулж байв.

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР

#НЗДТГ, #НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР, #“Sushi-Tech Tokyo” үзэсгэлэн,