Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
"Apple" компани ирэх улиралд үйлдвэрлэлийн зардал өсөж, үйлчилгээний бизнесийн орлогын өсөлт саарах төлөвтэй байгааг мэдээлсний дараа хувьцааны ханш нь 4 хувиар буурчээ.
Дэлхийн зах зээлд санах ойн чипийн үнэ нэмэгдэж байгаа нь компанийн үйлдвэрлэлийн зардлыг өсгөх гол хүчин зүйл болж байна. Мөн App Store, Apple Music зэрэг үйлчилгээний орлогын өсөлт шинжээчдийн таамгаас доогуур байх төлөвтэй байгааг тус компани онцолжээ.
Тус компанийн тайлант хугацаанд 114.48 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ногдох ашиг 2.10 ам.долларт хүрсэн байна. iPhone 18 Pro загварын эрэлт болон бүтээгдэхүүний үнийн өсөлт орлогыг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлжээ. iPhone-ийн борлуулалтын орлого 57.58 тэрбум ам.доллар болсон байна.
Гэвч ирэх арванхоёрдугаар сард дуусах улиралд компанийн нийт ашгийн маржин 45–46 хувь болж буурах төлөвтэй байгааг удирдлагууд мэдээлжээ. Өмнөх улиралд энэ үзүүлэлт 47.9 хувь байсан юм. Үүнд хиймэл оюун ухааны дата төвүүдийн эрэлтээс шалтгаалан дэлхийн зах зээлд санах ойн чипийн үнэ өсөж байгаа нь нөлөөлсөн аж.
Эх сурвалж: Reuters

#Apple,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3590