Олон улсын валютын сан (ОУВС) хиймэл оюун ухаан нь нийт ажлын байрны бараг 40%-д нөлөөлнө гэж дүгнэжээ.
ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиевагийн хэлснээр “хиймэл оюун ухаан тэгш бус байдлыг улам дордуулах” бөгөөд “нийгмийн хурцадмал байдлыг улам хурцатгахаас сэргийлэхийн тулд бодлого боловсруулагчид уг санаа зовоосон чиг хандлагад анхаарлаа хандуулах ёстой байна.
Тус сан саяхан хийсэн шинжилгээгээр хиймэл оюун ухаан нь өндөр хөгжилтэй орнуудын ажлын байрны 60 орчим хувьд нөлөөлнө гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эдгээр тохиолдлын тал хувьд нь ажилчид хиймэл оюун ухааны үр шимийг хүртэж, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой байх бол бусад тохиолдолд хиймэл оюун ухаан нь хүний гүйцэтгэж буй гол ажлуудыг гүйцэтгэх чадвартай байх болно. Энэ нь ажиллах хүчний эрэлтийг бууруулж, цалин хөлсөнд нөлөөлж, ажлын байрыг бүрмөсөн устгаж болзошгүй аж.
Харин орлого багатай орнуудад энэ технологи нь ажлын байрны дөнгөж 26 хувьд л нөлөөлнө гэж ОУВС тооцоолсон байна.
“Эдгээр орнуудын ихэнх нь хиймэл оюун ухааны давуу талыг ашиглах дэд бүтэц, чадварлаг ажиллах хүчингүй” боловч “цаг хугацаа өнгөрөх тусам технологи нь улс орнуудын тэгш бус байдлыг улам дордуулж болзошгүй” гэж Георгиева хэлэв.
Хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр өндөр орлоготой болон залуу ажилчдын хувьд цалин нь харилцан адилгүй өсөх хандлагатай байгаа бол орлого багатай болон өндөр настай ажилчид хоцорч болзошгүй гэж ОУВС үзжээ.
“Улс орнууд нийгмийн хамгааллын цогц тогтолцоог бий болгож, эмзэг бүлгийн ажилчдыг давтан сургах хөтөлбөрүүдийг санал болгох нь маш чухал. Ингэснээр бид хиймэл оюун ухааны шилжилтийг илүү хүртээмжтэй болгож, амьжиргааг хамгаалж, тэгш бус байдлыг таслан зогсоож чадна” гэж Георгиева хэлэв.
“ChatGPT” гэх мэт программууд алдаршсаны дараа улс орнууд хиймэл оюун ухааны талаар идэвхтэй хэлэлцэж эхэлсэн. Тухайлбал өнгөрсөн сард Европын холбоо хиймэл оюун ухааны хэрэглээг зохицуулах дэлхийн анхны цогц хуулиудын талаар түр тохиролцоонд хүрсэн бөгөөд Европын парламент хуулийн төслийг энэ оны эхээр хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC

#ажлын байр, #оувс, #хиймэл оюун ухаан,