Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дорноговийн ихэнх нутгаар  шуурсан цасан шуурганы улмаас тус аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах сумын малчдын 3653 тооны бод, 230 тооны бог мал шуурганд уруудаж улсын хилд тулжээ.

Хилийн цэргийн 0168 дугаар ангийн хилчид хариуцсан хэсгийн ойролцоо ирсэн малыг харьяа сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран шуурхай арга хэмжээ авч, нутгийн гүнд татаж, малыг им, зүсмийн бүртгэлээр тулган эздэд нь хүлээлгэн өгсөн байна.

Ингэснээр  хилийн дэглэмийн зөрчил гарах, иргэд малчдад учирч болох 3.5 тэрбум төгрөгийн хохирол гарахаас урьдчилан сэргийлж хилчид хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж хэмээн албаныхан мэдээллээ.

#Хил хамгаалах ерөнхий газар,