Афганистан дахь Талибаны засгийн газар хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг шоронд хорьж байгаа бөгөөд үүнийгээ тэднийг хамгаалах зорилготой алхам гэж тайлбарлаж байна.

Афганистан дахь НҮБ-ын тусламжийн газар (UNAMA)-ын мэдээлснээр тус улсад эмэгтэйчүүд, охидын эсрэг жендерт суурилсан хүчирхийлэл Талибанчууд засгийн эрхийг авахаас өмнө ч байсан.

Гэсэн ч Талибаны дэглэм дор эдийн засаг, санхүү, хүмүүнлэгийн хямрал улс орныг бүхэлд нь хамарсаар эмэгтэйчүүдийг чиглэсэн гэмт хэрэг улам бүр нэмэгдсэн гэж "UNAMA" мэдэгджээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн гадуур явах эрх хумигдсанаар ахуйн хүрээн дэх гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдсэн байна.

"UNAMA"-ийн тайланд дурдсанаар 2021 онд Талибанчууд засгийн эрхэнд гарахаас өмнө Афганистанд төрөөс ивээн тэтгэдэг эмэгтэйчүүдийг хамгаалах 23 төв байсан ч одоо нэг нь ч үйл ажиллагаа явуулдаггүй байна.

Эмэгтэйчүүд нөхөр эсвэл гэр бүлийн эрэгтэй гишүүдтэйгээ хамт байх ёстой тул хамгаалах байр шаардлагагүй гэж Талибаны албаны хүн "UNAMA"-д тайлбарлажээ. Өөр нэг албан тушаалтан ийм хоргодох байрыг "барууны үзэл баримтлал" гэж тодорхойлсон байна.

Албаныхан гэр бүлийн эрэгтэй гишүүдээс хүчирхийллээс амьд үлдсэн эмэгтэйчүүдэд хор хөнөөл учруулахгүй байх "амлалт" авч байгаа гэж мэдэгдэв.

Хэрэв эрэгтэй төрөл төрөгсөдгүй эсвэл аюулгүй байдлын асуудал гарсан тохиолдолд хохирогчдыг "хамгаалах" зорилгоор шорон руу илгээдэг байна.

"UNAMA" энэ практикийг "эрх чөлөөг нь дур мэдэн хассантай адил" үйлдэл гэж тодорхойлов.

"Эмзэгтэй байдалд байгаа эмэгтэйчүүдийг хорих нь тэдний сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дахин хүчирхийлэлд өртөж, суллагдсаныхаа дараа гадуурхагдах, хавчлагад өрдөх эрсдэлд оруулж байна."

Тус байгууллага мөн 2021 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд Талибаны засаг захиргаа жендерт суурилсан хүчирхийллийн гомдлыг шийдвэрлэхдээ хайнга хандаж байсныг тэмдэглэсэн байна.

Тухайлбал, эрүүгийн болон иргэний гомдлыг ялгаж салгахгүй байгаа нь охид, эмэгтэйчүүдэд эрх зүйн үр дүнтэй хамгаалалт болж чадахгүй байна.

Түүнчлэн гомдлыг ихэвчлэн эрэгтэй ажилтнууд шийдвэрлэдэг нь эмэгтэй хохирогчдын хувьд гомдол гаргахаас татгалзах нэг шалтгаан болдгийг "UNAMA" мэдэгджээ.

Хохирогчид гомдол мэдүүлсэн ч гомдлоо барагдуулах, тэр дундаа иргэний журмаар арга хэмжээ авххуулах, нөхөн төлбөр авах баталгаагүй болсон. Тэд Талибаны засгийн газраас илүү их айж байгаа тул албан ёсны шударга ёсыг эрэлхийлэхгүй байх замыг сонгож байна.

Эх сурвалж: BBC

#афганистан, #Талибаны дэглэм, #эмэгтэйчүүдийн эрх, #хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд,

0 / 1000