Оросоос ирэх орогнол хүсэгчдээс болж Финланд улс тус улстай хиллэдэг нэгээс бусад бүх боомтоо өнгөрсөн долоо хоногт хаасан билээ.
Тэгвэл Финландын засгийн газар лхагва гарагийн шөнөөс эхлэн үлдсэн нэг боомт болох Лапланд дахь Ража-Жоосеппиг хаах болсноо мягмар гарагт мэдэгдэв.
Ингэснээр 1,300 гаруй километр үргэлжлэх хилийн зурвас дагуух бүх боомт арванхоёрдугаар сарын 13-ыг хүртэл хаалттай байхаар боллоо.
Финландын Ерөнхий сайд Петтери Орпо шийдвэрийг зарлахдаа “Энэ бол Оросын нөлөөллийн ажиллагаа бөгөөд бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ. Дотоод хэргийн сайд Мари Рантанен “Финланд улс Оросын эрлийз ажиллагааны бай болж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал” гэж хэлсэн байна.
Даваа гарагт Орпо Оросын эрх баригчид орогнол хүсэгчдийг хилээр нэвтрэхэд тусалж байгааг нотлох баримт цуглуулснаа хэлээд, өнгөрсөн баасан гарагт үлдсэн таван боомтынхоо дөрвийг нь хаасан ч илүү олон хүн Оросоор дамжин Финландыг зорьж байгааг мэдэгдсэн.
Финляндын хилийн харуулын албаны өгсөн мэдээллээр мягмар гарагийн өглөөний байдлаар 63 орогнол хүсэгч Ража-Жоосеппи алслагдсан хилийн боомтод ирсэн байна.
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн Оросыг “эрчим хүч, кибер халдлага, янз бүрийн далд ажиллагаа”-аас гадна цагаачлалыг хөршүүдэдээ дарамт үзүүлэх нэг хэрэгсэл болгон ашиглаж байна гэж буруутгав.
Энэ сарын байдлаар Сомали, Йемен, Ирак, Сири зэрэг орноос 900 гаруй орогнол хүсэгч Оросоор дамжин Финландад ирсэн нь ердийнхөөс нэлээд өндөр тоо болохыг Финландын хилийн алба мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: The Guardian

#ОРос, #Финланд, #Хилийн боомт, #хууль бус цагаачид, #орогнол хүсэгч,