Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний өглөө 08:00 цагийн орчимд баавгай малчин эр рүү дайрч, хүнд гэмтээжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 35 настай М тугал мөөрөх дуугаар гэрээсээ гарч, мотоциклоор 150–200 метр орчим явж очсон байна. Түүнийг очих үед баавгай тугалыг нь барьсан байсан бөгөөд улмаар малчин руу дайрчээ.

Баавгай малчны толгойн орой хэсэгт 2–3 удаа хазаж, мөн гарын бугалга болон нурууны хэсэгт нь хумсаараа гүн шарх үүгэсэн байна. 

Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар малчны амин үзүүлэлтийг шалгаж, өвчин намдаах болон цус тогтоох эмчилгээ хийсний дараа Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн дарга, яаралтай тусламжийн их эмч М.Баярмаа мэдээллээ.

#Баавгай,