“Оюу толгой” компанийн гүний уурхайд өнөөдөр 18:00 цагт нуралт үүссэний улмаас 15 гаруй уурхайчин хүнд болон хөнгөн гэмтсэн байна. Гэмтсэн ажилтнуудад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Одоогоор ослын нөхцөл байдлыг үнэлж байгаа бөгөөд хохирлын талаар нэмэлт мэдээлэл хараахан гараагүй байна.Энэ талаар “Оюу Толгой” ХХК-иас дараах мэдэгдлийг хийлээ.
Мэдэгдэл
Өнөөдөр ойролцоогоор 18:00 цагийн үед чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдлээ.
Уурхайн ослын удирдлага, уурхайн аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэж, эрүүл мэндийн байдлыг нягталсан.
Хүний амь нас эрстээгүй, чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртэл авсан. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийгдэж байна. Нөхцөл байдлын үнэлгээ үргэлжилж байгаа бөгөөд илүү тодорхой мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх болно.

#онцолсон, #шуурхай, #гүний уурхай, #оюутолгой, #Уурхай,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3590