Монголын сонгодог урлагийг дэлхийн жишиг стандартад нийцүүлэн хөгжүүлж, олон улсад өрсөлдөхүйц уран бүтээлийг бүтээн туурвих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Дуурь бүжгийн эрдмийн театр, Их Эзэн хааны театрын уран бүтээлчид хамтран ирэх 11 дүгээр сарын 6, 8-нд Соёлын төв өргөөнд хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн ариун нандин хайрын түүхийг өгүүлэх "Ромео, Жульетта” балетыг толилуулах гэж байна.

“Ромео, Жульетта” нь Английн зохиолч Уильям Шекспирийн ижил нэрт эмгэнэлт жүжгээс сэдэвлэсэн, уран зохиол, хөгжмийн зохиомж, найруулга, бүжгийн томоохон цогц бүтээлд тооцогддог дэлхийн сонгодог урлагийн нэрт бүтээлүүдийн нэг юм.  Уг бүтээлийн хөгжмийг нь Оросын хөгжмийн зохиолч Сергей Прокофьев зохиож, хайр дурлал, гэр бүлийн зөрчил, хувь заяа, үзэн ядалтын эмгэнэлт үр дагаврыг бүжгийн хэлээр илэрхийлдэг.

Дэлхийн сонгодог бүтээл болох “Ромео, Жульетта” балетын Ерөнхий найруулагчаар Д.Дашлхагва ажиллаж байна.

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэж байгаа хэдий ч үзэгчдэд урлагийн боловсрол олгох, сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хайр, хүсэл тэмүүлэл, хувь тавилан, хагацлыг хөгжим, бүжгийн хэлээр өгүүлэх мөнхийн бүтээлийн гайхамшигт аялалд үзэгч та бүхнийг урьж байна.

#Ромео, #Жульетта,