Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Нью-Йорк хотод дуудлага худалдаагаар 67 сая жилийн өмнө амьдарч байсан “Нанотираннус” үлэг гүрвэлийн ховор араг ясыг 47.3 сая ам.доллароор худалджээ. “Жоди” хэмээн нэрлэсэн уг олдворыг “Sotheby’s” дуудлага худалдааны ордон аравдугаар сарын 27-нд худалдаалсан бөгөөд үнэ нь урьдчилсан үнэлгээ болох 6-9 сая ам.доллароос хэд дахин давсан байна.
Зургаан оролцогч 12 минутын турш үнэ хаялцсаны эцэст утсаар оролцож, нэрээ нууцалсан худалдан авагч ялжээ. Шимтгэл тооцсон эцсийн үнэ 47.255 сая ам.доллар болсон нь үлэг гүрвэлийн чулуужсан олдворын худалдааны түүхэн дэх хоёр дахь өндөр үнэ юм. Энэ оны долоодугаар сард “Гус” хэмээх тираннозавр батаарын араг яс 50.1 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоосон билээ.
“Жоди” олдворыг 2019 онд АНУ-ын Монтана мужийн фермер Жоди Пирсон өөрийн эзэмшлийн газраас олжээ. Ойролцоогоор зургаан метр урт, суурин дээрээ 2.9 метр өндөр уг араг яс нь 191 орчим чулуужсан ясны хэсгээс бүрддэг бөгөөд гавлын яс нь бараг бүтнээрээ хадгалагдсан байна. Судлаачдын үзэж буйгаар, энэ нь нас бие гүйцсэн нанотираннусын сорьц бөгөөд шинжлэх ухаанд мэдэгдэж буй харьцангуй бүрэн гурван араг ясны нэг юм.
Нанотираннус нь 67 сая жилийн өмнө тираннозавр батаартай нэг цаг үед амьдарч байжээ. Өмнө нь зарим судлаач уг амьтныг тираннозавр батаарын залуу бодгаль гэж үздэг байсан бол сүүлийн үеийн судалгаагаар тусдаа төрөл зүйл болохыг батлах нотолгоо нэмэгдсэн байна. Тираннозавр батаартай харьцуулахад урд мөч нь урт, сарвуу нь том, шүд нь нарийн бөгөөд мах зүсэхэд илүү тохиромжтой байжээ.
Гэвч ийм ховор олдворыг хувийн цуглуулагчдад худалдах нь шинжлэх ухааны судалгаа, олон нийтийн хүртээмжийг хязгаарлаж болзошгүй гэсэн шүүмжлэл дагуулж байна. Зарим палеонтологич чухал олдворуудыг музей, судалгааны байгууллагад хадгалж, эрдэмтэд судлах болон олон нийт үзэх боломжтой байлгах ёстой гэж үзжээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #“Нанотираннус” үлэг гүрвэл,