Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан 11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөв байдлын үнэлгээгээр нийт нутгийн 66.2 хувьд мал өвөлжилт, хаваржилт тодорхой хэмжээгээр хүндрэх төлөвтэй гарчээ.
Эрсдэлийн үнэлгээгээр мал өвөлжилтийн байдал: нэн их хүндрэлтэй 2.2 хувь, их хүндрэлтэй 15.2 хувь, дунд зэрэг хүндрэлтэй 48.8 хувь, бага хүндрэлтэй 30.3 хувьд тус тус шилжихээр байна.
Сайхан, Могод сумын ихэнх, Баян-Агт, Хишиг-Өндөр сумын зарим багийн нутгаар өвөлжилт хүнд нөхцөлтэй байх магадлал өндөр байна. Эдгээр сумууд нь Булган аймгийн мал сүргийн гол цөм бөгөөд ялангуяа Могод, Гурванбулаг, Баян-Агт сумууд малын тоо толгойгоороо жил бүр тогтмол дээгүүр байр эзэлдэг.
Улсын хэмжээнд Булган аймаг нийт малын тоогоор 10 дугаар байрт жагсаж байна. Харин аймагтаа Могод сум 316.3 мянга, Орхон сум 304.5 мянга, Гурванбулаг 300.4 мянга, Бүрэгхангай сум 264.6 мянга, Баян-Агт сум 251.1 мянган толгой малаар тэргүүлж байгаа юм.
Иймд өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгийн малчид, орон нутгийн удирдлагуудад онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэх бэлтгэлийг бүрэн хангахыг зөвлөсөн байна. Цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах шаардлагатайг анхааруулав.
Цаашид мал өвөлжилтийн байдал хүндрэх тухай бүр цаг агаарын бодит нөхцөл болон нарийвчлан боловсруулсан урьдчилсан мэдээгээр уг үнэлгээг тухай бүр шинэчлэн мэдээлэх юм байна.