Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хаалттай хянан хэлэлцэж байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Б.Солонго, Р.Булгамаа, Б.Баатарсайхан нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга, хууль зүйн үндэслэлээ танилцуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяа, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ, цагаатгагдсан этгээд Х.Энхсайханы өмгөөлөгч Л.Ган-Очир, цагаатгагдсан этгээд Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мэргэн, Ж.Батхуяг, цагаатгагдсан этгээд Э.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Ш.Ербол, Ц.Баасанжаргал, шүүгдэгч Ц.Давгадоржийн өмгөөлөгч Б.Баттулга нар саналаа хэлж, улмаар Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Эрдэнэ, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалан нар хууль зүйн дүгнэлтээ тус тус танилцуулснаар шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” гэж заасны дагуу хяналтын шатны шүүхийн шийдвэрийг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудсаар шууд дамжуулан танилцуулах болно.

#Улсын дээд шүүх, #16 настай охины хэрэг,