Лхагва гарагт Ниагара хүрхрээний ойролцоо Канадыг АНУ-тай холбосон Солонгон гүүрэн дээр машин дэлбэрсний улмаас эрх баригчид Нью-Йоркийн баруун хэсэг болон Онтариогийн өмнөд хэсгийн хоорондох хилийн боомт болон бусад гурван боомтыг хаажээ.
Дэлбэрэлтийн улмаас тээврийн хэрэгслийн жолооч болон нэг зорчигч амиа алдаж, АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалт (CBP)-ын нэг ажилтан шархадсан байна.
Холбооны мөрдөх товчооны терроризмын эсрэг хамтарсан ажлын хэсэг уг хэргийг мөрдөн шалгахаар дайчлагдсан болохыг Нью-Йорк мужийн амбан захирагч Кэти Хочул мэдэгджээ.
Хэдийгээр хэргийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа ч урьдчилсан байдлаар болсон явдлыг тэсрэх бөмбөг эсвэл алан хядах ажиллагаа биш гэж дүгнээд байгаа аж. Харин болгоомжгүй жолоочийн болгоомжгүй үйлдлээс болж осол гарч, гал гарсан гэж таамаглаж байгааг “CBP”-ийн эх сурвалж хэвлэлд мэдээлжээ.
Гэрчүүд болон хууль сахиулах байгууллагын мэдээлснээр машин гүүрэн дээгүүр 160 гаруй километр цагийн хурдтай давхиж, хоёр эгнээг тусгаарласан хашлагыг давж, дараа нь агаарт хөөрч, гал гарч, дэлбэрэлт болсон байна.
Энэ үйл явдал Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас дэлхий даяар аюулгүй байдлын асуудал эмзэг байгаа үед, мөн Талархлын баярын өмнө АНУ-ыг зорих жуулчдын оргил үед болж байгаа бөгөөд хэргийн дараа Баффало олон улсын нисэх онгоцны буудал олон улсын бүх нислэгээ зогсоожээ.
Нью-Йоркийн баруун хэсэг болон Онтариогийн өмнөд хэсгийн хоорондох Солонгон гүүр болон бусад хилийн боомтуудыг чиглэсэн гурван гүүрийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэдэн цагийн хугацаагаар хаасан гэж Нью-Йорк мужийн захирагчийн албанаас мэдэгдэв.
Ослын дараа хаагдсан гурван гүүр нь зөвхөн Онтарио, Нью-Йоркийн хооронд тээврийн хэрэгсэл зорчин өнгөрдөг, дэлхийн хамгийн ачаалалтай гүүрүүдийн нэг юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Канад, #Хилийн боомт, #Ниагара,