Ням гарагт АНУ-ын Генерал Марк Милли “BBC”-ийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ цаг агаарын таагүй нөхцөл байдал Украины сөрөг довтолгоонд саад учруулахад 30 гаруй хоног үлдсэнийг анхааруулав.

Тэрээр сөрөг довтолгоо төсөөлж байснаас удаашралтай байгааг хүлээн зөвшөөрсөн ч фронтод ширүүн тулаан үргэлжилж, Укрианы хүчин тогтвортой ахиц дэвшил гаргаж байгааг тэмдэглэжээ.

Генерал Милли цааш нь сөрөг довтолгоог амжилтгүй болсон гэж дүгнэхэд эрт байгааг сануулсан байна. 

Түүний хэлснээр цаг агаар таагүй болох хүртэл 30-45 хоногийн хугацаа үлдсэн боловч энэ нь ахиц дэвшил гаргахад хангалттай хугацаа гэв.

Цаг хугацаа хангалттай байна, тулааны улирал дуусахад магадгүй 30-45 хоногийн хугацаа үлдсэн. Украинчуудын тулаан дуусах болоогүй. Тэдэнд дуусгаагүй тулаан байгаа.”

Орост эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх зорилготой Киевийн сөрөг довтолгоо зун эхэлсэн. Одоогоор багахан хэмжээний амжилт үзүүлсэн ч Украины генералууд өмнөд хэсэгт Оросын хамгаалалтын эхний шугамыг нэвтэлснээ мэдэгдээд байгаа.

“Би энэ бүх зүйл эхлэхэд дайныг урт, удаан, хүнд хэцүү, их хохиролтой байх болно гэж хэлж байсан. Миний хэлснээр болж байна” гэж Генерал Милли ярилцлагынхаа төгсгөлд хэлсэн байна.

Тус нэвтрүүлэгт оролцсон Их Британийн Батлан хамгаалахын штабын дарга, адмирал Сэр Тони Радакин “Украин ялж, Орос ялагдаж байна. Оросын зорилго нь Украиныг эрхшээлдээ оруулж, Оросын мэдэлд оруулах явдал байсан. Гэсэн ч ийм зүйл болоогүй, хэзээ ч болохгүй, ийм учраас Украин ялж байна” гэж хэлсэн байна.

Украин Орост эзлэгдсэн газар нутгийнхаа 50 хувийг эргүүлэн авч, газар нутгийнхаа төлөөх тэмцэлд амжилт гаргаж байна гэж тэрээр хэлэв.

Мөн адмирал Радакин олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эдийн засаг, дипломат дарамт шахалт үзүүлснээр Орос хүнд байдалд орж, энэ нь Украины сөрөг довтолгоонд ахиц дэвшил гарахад нөлөөлсөн болохыг тэмдэглэсэн байна.

Түүнчлэн Владимир Путин Хойд Солонгостой эвсэж байгаа нь Оросын ерөнхийлөгч “цөхрөнгөө барж” байгааг, мөн Оросын холбоотнууд цөөрч байгааг илтгэж байна гэв.

Ярилцлагынхаа үеэр Радакин Оросын дотоодын нөхцөл байдлыг хөндсөн байна. “Хагас сая хүн тус улсаас дүрвэсэн бол наад зах нь нэг сая хүн эх орноо орхин явах хүсэлтэй байгаа. Дайныг хангалттай хүн хүчээр үргэлжлүүлэн дэмжихийн тулд тэд цөхөрч байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

#Украины дайн, #сөрөг довтолгоо,