МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, Улсын арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэв.
Үүнд:
Улсын арслан цолтой Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн:
3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.5-д заасны дагуу барилдах эрхийг 5 сараар хасах шийтгэлийг оногдуулахаар тогтоов.
Аймгийн арслан цолтой Я.Бумбаярыг “Ёс зүйн дүрэм”-ийн:

3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
Я.Бумбаярыг “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.5-д заасны дагуу барилдах эрхийг 1 сараар хасах шийтгэлийг оногдуулахаар тогтоов.
МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ

#онцолсон, #бөх, #үндэсний бөх, #МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, #САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ,