Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Энэ сарын 15-17-нд Францын Эвиан-ле-Бен хотод болох “Их 7”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна. Засгийн газрын эх сурвалжийн мэдээлж буйгаар, талуудын уулзалтын гол сэдэв нь худалдааны харилцаа, H-1B ажлын виз болон эрчим хүчний хамтын ажиллагааны асуудал байх аж.

Энэхүү уулзалт нь хоёр орны харилцаанд нэлээд “хүйтэрсэн” үед болж буйгаараа онцлог. Сүүлийн үед АНУ-ын зүгээс Нью-Делигээс импортолж буй бараанд албадан хөдөлмөр эрхлэлтийн 12.5 хувийн нэмэлт татвар ногдуулах санал гаргасныг Энэтхэгийн тал эрс үгүйсгэж байгаа юм.  

Мөн АНУ-д ажиллаж буй мянга мянган энэтхэг иргэдийн эрх ашгийг хөнддөг H-1B ажлын визний шалгуурыг чангаруулсан, Венесуэл улстай холбоотой эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг ярвигтай нөхцөл цөөнгүй байна. Эдгээр асуудлыг талууд хэлэлцэж, эдийн засаг болон худалдааны хэлэлцээр байгуулах төлөвтэйг ажиглагчид онцолж буй. 

Эх сурвалж: Reuters 

#Дональд Трамп, #Нарендра Моди,