Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.10/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.8-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь танилцуулав. Тус Байнгын хорооны ирвэл зохих 29 гишүүнээс 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, П.Батчимэг, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Лүндэг, М.Мандхай, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, С.Одонтуяа, Б.Уянга, Ж.Чинбүрэн нар хүрэлцэн ирснээр 14 цаг 00 минутад  51.7 хувийн ирцтэй эхэлсэн. 

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Энэ талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Мөнхсайхан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны 2025 оны 23 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Г.Ганбаатар, Н.Наранбаатар, А.Ундраа, Б.Уянга болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласныг дурдсан.

Энэ хугацаанд Ажлын хэсэг болон мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэмжих баг тус бүр 4 удаа хуралдаж, Хүнсний тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 19 саналын томьёолол бэлтгэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 3 санал, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх 1 саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэнийг тодотголоо.

Тухайлбал, -хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэх нэр томьёог стандартын шаардлага хангасан байр, түүхий эд, технологи болон мэргэжлийн хүний нөөцөд тулгуурлан хоол үйлдвэрлэх, үйлчлэх үйл ажиллагаа байхаар өөрчлөн найруулах;

-төсөлд хүнсний аюулгүй байдал гэсэн нэр томьёог хасаж, тусад нь зүйл болгон томьёолсон байсныг Хууль тогтоомжийн тухай хуульд “нэр томьёо нь нэг утга агуулгаар нийт хуулийн хэмжээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолтыг уг хуулийн "Нийтлэг үндэслэл" гэсэн бүлэгт оруулж, мөн хуулийн төсөлд тодорхойлолт өгсөн хэд хэдэн нэр томьёо байгаа бол тэдгээрийг "Хуулийн нэр томьёоны тодорхойлолт" гэсэн гарчигтай зүйлд нэгтгэнэ.” гэж заасны дагуу уг нэр томьёог холбогдох зүйлд хэвээр үлдээх;

-Хуулийн төслийн 41 дүгээр зүйлийн “Хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг хангах  тогтолцоо” төсөлд тусгасан байдлаар хүнсний аюулгүй байдлыг хангах төлөвлөлт, зохион байгуулалтын шинжтэй асуудлыг хуульчлах нь агуулга, ач холбогдол бага бөгөөд харин хэн, хэрхэн, хэзээ, ямар журмаар хэрэгжүүлэх механизм байхгүй, тунхагийн заалт болж үлдэх эрсдэлтэй байгаа тул төслөөс хасах;

-Төрөөс баримтлах бодлогын хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэй түүхий эд ашиглан, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж, хоршоог дэмжихээр тусгах;

-Салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтлөх, уг сан нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл, гол нэрийн хүнсний нөөцийн мэдээлэл, хяналт шалгалтын тайлан, импорт, экспортын зөвшөөрөл, гүйцэтгэлийн мэдээлэл зэрэг найман төрлийн мэдээллээс бүрдэх бөгөөд бусад төрийн байгууллагын системтэй цахимаар холбогдож мэдээллийг бүрдүүлэх талаар;

-Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгохтой холбоотой журамласан зохицуулалтыг хэвээр хадгалж, давхардлыг арилгах, аж ахуйн нэгжид учрах хүндрэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр хэсэгчилсэн өөрчлөлт хийх томьёоллыг ажлын хэсэг дэмжээгүй бөгөөд төсөл санаачлагчийн өргөн мэдүүлсэн хувилбарыг Зөвшөөрлийн тухай хуульд бүрэн нийцсэн гэж ажлын хэсэг үзсэн тул зохицуулалтыг төсөлд хэвээр үлдээх;

-Ажлын хэсгээс “аюулгүй байдал” гэх нэр томьёог “баталгаат байдал” болгон хуулийн нэрийг өөрчлөх, нэр томьёог сууриар нь солих асуудал нь одоогийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн хүрээнд өөрчлөх нь зөвхөн нэр томьёоны механик өөрчлөлт биш, харин бодлогын томоохон шинэчлэлд тооцогдох тул нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй бөгөөд үүнийг нэг мөр солих нь салбарын бодлогыг бүхэлд нь шинэчлэн тодорхойлох хэмжээний зарчмын өөрчлөлт юм. Иймд “аюулгүй байдал” гэсэн нэр томьёог хэвээр үлдээж, цаашид хүнсний салбарын бодлогыг бүхэлд шинэчлэх тохиолдолд хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг танилцуулгадаа онцолсон.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т  заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 12 саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг хасаж, мөн зүйлийн 4 дэх заалтад “Энэ хуулийн 4.2 дахь хэсэгт заасан хүнсний аюулгүй байдлын бодлогыг удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, мэдээлэл болон эрсдэлийн удирдлага, хяналтаар дамжуулан хэрэгжүүлнэ.” гэсэн 4.3 дахь хэсэг нэмэх, мөн 1 дүгээр зүйлийн 8, 9 дэх заалтыг тус тус хасах саналыг хурхалдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн 8.1.8 дахь заалтыг  “цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэй түүхий эд ашиглан, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж, хоршоонд;” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#БОХХААБХ,