Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Умард Ирландын Белфаст хотод судан гаралтай иргэн гудамжинд явж байсан нэгэн эрэгтэй рүү халдаж, хутгаар хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Үүний дараа тус хотод цагаачдын эсрэг чиглэсэн жагсаал болж, эмх замбараагүй байдал газар авлаа. Мягмар гарагийн үдэш нүүрээ нууж халхалсан хэдэн зуун жагсагч цагаач иргэдийн амьдардаг  байшин барилга руу халдаж, автомашин  болон автобус шатаасан хэрэг гарсан байна. Орон нутгийн захирагчид, шашны зүтгэлтнүүдийн мэдээлж буйгаар, жагсаал, үүнээс үүдсэн хүчирхийлэл, халдлагад өртсөн хүмүүсийн ихэнх нь өнгөт арьстнууд байжээ.

Белфаст хотод даваа гарагийн орой гарсан халдлагыг 30 настай, судан гаралтай цагаач үйлдсэн бөгөөд тэрбээр 40 гаруй насны нэгэн эрэгтэйн нүүр, хүзүү болон нуруу руу хутгалж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад буй. Хохирогчийг яаралтай эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлсэн бол сэжигтнийг цагдаа нар саатуулан 
хүний амь насыг хөнөөхийг завдсан хэргээр шалгаж эхэлжээ.

Үүний зэрэгцээ хүмүүсийн айдас, уур хилэнг далимдуулан олон нийтийг турхирч буй зохион байгуулалттай бүлгүүдийн ятгалгад автахгүй байхыг хууль сахиулагчид, эрх баригчид иргэддээ хандан уриалж байна. 
Белфастаас гадна Лондон дахь Парламентын ордны гадна болон Британийн бусад хотод ч эсэргүүцлийн жагсаал, цуглаан өрнөж байна.

Эх сурвалж: Reuters 

#Умард Ирландын Белфаст хот, #Умард Ирланд,