Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Хятадын эдийн засгийн өсөлт саарч, хөдөлмөрийн зах зээл сулрахын хэрээр залуу ажилчид амьжиргааны зардлаа бууруулахын тулд урьд өмнө байгаагүй арга замыг сонгож эхэлжээ. Тэдний зарим нь түрээсийн мөнгөө хэмнэхийн тулд нэг ор ээлжлэн ашиглах, эсвэл маш жижиг өрөөг хэд хэдэн хүнтэй хуваан амьдрах сонголт хийж байгаа талаар Reuters агентлаг сурвалжилжээ.
Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад байрны түрээс өндөр хэвээр байгаа бол залуусын цалин төдийлөн өсөхгүй, ажлын байр хомс байгаа нь санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж байна. Үүний улмаас нэг орон дээр өдөр, шөнийн ээлжээр ажилладаг хоёр хүн ээлжлэн унтдаг "дундын ор" (shared bed) үйлчилгээ хүртэл бий болжээ. Энэ нь бүтэн өрөө түрээслэхээс хамаагүй хямд өртөгтэй аж.
Мөн олон залуу хувцас, хоол хүнс, зугаа цэнгэл зэрэг өдөр тутмын хэрэглээгээ эрс танаж, хямд хоолны газар сонгох, нийтийн байр, хуваалцсан сууцанд амьдрах зэрэг аргаар зардлаа бууруулж байна. Зарим нь бүр эцэг эхээсээ санхүүгийн дэмжлэг авахаас өөр аргагүй болсон гэж ярьжээ.

Эдийн засагчдын үзэж буйгаар, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, хэрэглээ сул байгаа нь ажил олголтыг хязгаарлаж, ялангуяа их, дээд сургууль төгссөн залуусын амьжиргаанд хүчтэй нөлөөлж байна. Үүний зэрэгцээ ажил олгогчид цалингаа танах, шинэ ажилтан авахгүй байх хандлага нэмэгдсэн нь залуусын санхүүгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
Ийнхүү нэг ор хуваалцан амьдрах зэрэг үзэгдэл нь Хятадын хотууд дахь залуу үеийнхэн өсөн нэмэгдэж буй амьжиргааны өртөг, удааширсан эдийн засгийн өсөлтийн дарамтыг хэрхэн даван туулахыг оролдож буй бодит дүр төрх болж байгааг Reuters онцолсон байна.
Эх сурвалж: Reuters

#ХЯтад,