Италийн алдарт загварын ордон Giorgio Armani Миланы эрэгтэй загварын долоо хоногийг 2027 оны хавар-зун цагийн шинэ цуглуулгаараа өндөрлүүллээ. Газар дундын тэнгисийн өнгө төрхөөс санаа авсан энэхүү цуглуулгад хөнгөн материал, цагаан, элсэн шаргал, саарал өнгө давамгайлсан байна.
Загвар өмсөгчид сул эсгүүртэй өмд, сафари загварын хүрэм, том цүнх зэрэг зуны хэв маягийг харуулжээ. Загварын ордны эрэгтэй загварын хэлтсийн тэргүүн Лео Делл'Орко шинэ цуглуулгад илүү урт, нарийн дүрс шугам орсоныг онцлон тэмдэглэв.
Мөн шоуны үеэр Арманигийн зээ охин Сильвана Арманигийн урласан эмэгтэйчүүдийн "Cruise 2027" цуглуулгыг анх удаа олонд танилцуулсан нь онцлох үйл явдал боллоо.
Prada, Dolce & Gabbana зэрэг брэнд оролцсон энэ удаагийн Миланы загварын долоо хоногт Armani-ийн тайван атлаа тансаг өнгө аястай шоу хамгийн анхаарал татсан үзүүлбэрүүдийн нэгээр нэрлэгдэв.
Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан: