Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Иран ойрын хэдэн долоо хоногийн дотор Хятадад үйлдвэрлэсэн мөрөн дээрээс харваж ашигладаг агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн (MANPADS) эхний ээлжийн системүүдийг хүлээн авахаар болсон тухай энэ асуудлыг мэддэг эх сурвалжууд мэдээлсэн тухай олон улсын хэвлэлүүд бичиж эхэллээ. Энэхүү нийлүүлэлт нь Иран сүүлийн саруудад АНУ, Израилтай мөргөлдсөний дараа ойрын зайн агаарын хамгаалалтаа бэхжүүлэх томоохон алхам гэж үзэж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, гэрээнд QW-12 болон FN-16 загварын 300–400 ширхэг зөөврийн пуужингийн систем багтсан бөгөөд нийт өртөг нь 60–70 сая ам.доллар аж. Мөн Иран илүү дэвшилтэт QW-18 болон QW-19 загваруудыг худалдан авах боломжийг судалж байгаа гэнэ.

Пуужингийн системүүдийг Хятадын Шинжаан дахь Үрүмч хотоос Пакистанаар дамжуулан Иранд хуурай замаар тээвэрлэхээр төлөвлөжээ. Энэ нь далайн тээвэрт учирч болзошгүй саатал, хяналтаас зайлсхийх зорилготой гэж эх сурвалжууд тайлбарласан байна.

Харин Хятадын Гадаад хэргийн яам Иранд зэвсэг нийлүүлсэн гэх мэдээллийг няцааж, Бээжин олон улсын зэвсгийн экспортын хууль, журмыг чанд мөрддөг гэсэн байр сууриа илэрхийлжээ. Иран ч энэ талаар албан ёсны тайлбар өгөөгүй аж.

Цэргийн шинжээчдийн үзэж буйгаар, ийм төрлийн зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах систем нь бага өндөрт нисдэг нисэх онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг устгах өндөр чадвартай бөгөөд суурин агаарын хамгаалалтын системийг нөхөх чухал хэрэгсэл болдог байна.

Эх сурвалж: Reuters

#БНХАУ, #иран,