Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вьетнамд айлчлах үеэрээ тус улстай хагас дамжуулагч болон ашигт малтмалын асуудлыг хамарсан стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Ингэснээр Вашингтон нь Хятад, Оростой зэрэгцэн Ханойн хамгийн өндөр дипломат статустай орны нэг болсон байна.

АНУ нь Вьетнамыг дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээг Хятадтай холбоотой эрсдэлээс хамгаалах стратегийн гол орон гэж үзэж, хэдэн сарын турш идэвхтэй түлхэц үзүүлсний үр дүнд ийнхүү хоёр улсын харилцааг дараагийн түвшинд авчирч байна.

Хүйтэн дайны үеийн мөргөлдөөнөөс хойш хагас зуун жилийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Ханойд айлчилж байгаа нь энэ бөгөөд Байден энэ үеэр эрх баригч Коммунист намаас зохион байгуулсан ёслолд оролцжээ.

Ням гарагт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Жон Финер Энэтхэгт болсон 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаас Вьетнам руу нисэж байхдаа сэтгүүлчдэд АНУ-Вьетнамын түншлэлийн гэрээнд аюулгүй байдлын асуудлууд багтаж байгааг мэдэгдсэн юм.

Тэрээр одоогоор зарлах зэвсгийн гэрээ байхгүй ч АНУ болон түүний холбоотнууд Вьетнамын батлан хамгаалахын салбар дахь Оросоос хараат байдлыг багасгахад тусламж үзүүлж чадна гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Байдены айлчлал хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа нэмэгдэж, Вьетнам-Хятадын хооронд удаан үргэлжилсэн газар нутгийн маргаан хурцадсан үед тохиож байна.

Ойрын өдрүүдэд Вьетнамын агаарын тээврийн компани АНУ-аас 50 орчим “Boeing 737 Max” онгоц худалдаж авах 10 тэрбум долларын гэрээний урьдчилсан хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байна.

Мөн өнөөдөр “Google”, “Intel”, “Amkor”, “Marvell”, “GlobalFoundries”, “Boeing” зэрэг АНУ-ын компанийн удирдлагууд Вьетнамын технологийн компанийн удирдлагууд болон Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй Ханойд уулзахаар төлөвлөжээ. АНУ-ын корпорацууд уулзалтын дараа мэдэгдэл хийж магадгүй.

Гэсэн ч хагас дамжуулагч нь Байдены айлчлалын гол хэсэг болохыг АНУ-ын албаны хүмүүс өмнө нь мэдэгдсэн.

Эх сурвалжууд Байдены айлчлалын үеэр газрын ховор элементийн талаар тохиролцоонд хүрэх төлөвтэй байгааг мэдэгдсэн ч стратегийн түншлэлийн хүрээнд өөр ямар зүйлүүд дээр тохиролцоонд хүрсэн бэ гэдэг нь хараахан тодорхойгүй байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Вьетнам,

Иргэн 66.181.160.26
2023-09-11
1960 оны үед АНУ төлөгнүүдийг ч дээрэлхэж, алан хядаж, өөрсдөө ч алуулж байсан дайснууд өнөө түншлэх болж дээ.
Хариулах