Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-д Ковид-19-ийн тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгджээ. Албан ёсны тоо баримтаар америкчуудын дунд нас баралт, эмнэлэгт хэвтэх тохиолдол өнгөрсөн долоо хоногоос 20 гаруй хувиар өссөн байна.

Уг өсөлт нь вирусийн шинэ хувилбартай төдийлөн холбоогүй бөгөөд АНУ-д “BA.2.86”-ын тохиолдол цөөхөн бүртгэгдсэн ч мэргэжилтнүүд үүнийг халдварлах өндөр чадвартай гэж таамаглаж байгаа.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-өөс мэдэгдсэнээр эрдэмтэд байнгын мониторингийн үеэр бохир уснаас BA 2.86 хувилбарыг илрүүлсэн байна. 

Үүнтэй зэрэгцэн Калифорнид төвтэй Кайзер Перманенте зэрэг компаниуд ажилтнууддаа өөрсдийн байгууламжийн тодорхой давхарт амны хаалт зүүхийг үүрэг болгов. “Closer to home” буяны байгууллага, Нью-Йорк дахь Мужийн Анагаах Ухааны Их Сургууль болон Ратгерсийн Их Сургууль ижил төстэй арга хэмжээ зарлажээ.

Салбарын мэргэжилтнүүд цаашдын тархалтаас сэргийлэхийн тулд уг алхмыг сайшааж байгаа бөгөөд оюутны хотхон, сургуулиудад ижил арга хэмжээ хэрэгжүүлэхийг уриалав.

Мөн эмнэлгийн мэргэжилтнүүд өндөр эрсдэлтэй хүмүүсийг болзошгүй халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүж эхлэхийг зөвлөсөн байна.

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд “BA.2.86” гэж нэрлээд байгаа олон тооны мутацитай шинэ хувилбарыг анхааралтай ажиглаж байгаагаа энэ сарын эхээр мэдэгдсэн.

Ковид-19 вакцин үйлдвэрлэгчид мөн уг хувилбарт чиглэсэн вакцин бүтээж байгаа бөгөөд зохих байгууллагуудаас зөвшөөрөл гарахыг хүлээж байна.

Одоогоор тус хувилбар Дани, Өмнөд Африк, АНУ, Израил, Их Британид бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: CBS

#“Ковид-19”, #АНУ, #BA.2.86,