Байдены засаг захиргаа халдварын шинэ давлагааны өмнө бүх америкчуудыг Ковид-19-ийн вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалахаар төлөвлөж байгааг Цагаан ордны албаны хүн ням гарагт мэдэгдэв.
Пүрэв гарагт вакцин үйлдвэрлэгч “Moderna” компани урьдчилсан туршилтаар шинэчлэгдсэн Ковид-19-ийн вакцин нь “Eris” болон “Fornax” дэд хувилбарын эсрэг үр дүнтэй болох нь батлагджээ.
“Moderna”-аас гадна “Novavax”, “Pfizer” болон Германы “BioNTech SE” зэрэг вакцин үйлдвэрлэгч нар “XBB.1.5” дэд хувилбарт чиглэсэн өөрсдийн хувилбаруудаа мөн бүтээсэн байна.
Одоогоор АНУ болон Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллагуудын зөвшөөрлийг хүлээж байгаа ба компаниуд намрын вакцинжуулалтын улиралд зориулсан шинэчилсэн вакцин ирэх долоо хоногт бэлэн болж магадгүй гэсэн хүлээлттэй байна.
Албаны хүн “Бид бүх америкчуудыг ханиад томуу, амьсгалын замын синцитиаль вирусийн вакцинаас гадна эдгээр вакцинд хамрагдахыг уриалах болно” гэж хэлжээ.
Хэдийгээр тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг анхааруулж байгаа ч нийт түвшин доогуур хэвээр байгааг албаны хүн тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #“Ковид-19”, #АНУ, #вакцинжуулалт,