Коронавирусийн “Омикрон” омгийн “XBB.1.9.2” дэд хувилбартай холбоотой “EG.5” гэх шинэ хувилбарын тархалт дэлхий даяар нэмэгдэж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) анхааруулсан байна.

Энэ нь анхны “Омикрон” омог шиг хувьслын томоохон үсрэлт гэхээсээ илүү вируст өөр нэг нэмэлт өөрчлөлт үүссэн тохиолдол бөгөөд “XBB.1.9.2”-оос ялгаатай нь 465-р байрлалд нэг нэмэлт мутацитай аж. Эрдэмтэд энэ мутацийг ямар чадвартай болохыг хараахан тогтоогоогүй байна.

“EG.5” нь “EG.5.1” гэсэн өөрийн дэд хувилбартай болсон ба тархалт нь мөн хурдацтай нэмэгдэж байгаа аж.

Эмнэл зүйн хувьд эдгээр хувилбаруудыг өмнөх вирусүүдээс өөр эсвэл илүү хүнд шинж тэмдэг үүсгэдэггүй гэж дүгнэж байгаа ч эрдэмтэд уг шинэ хувилбарт анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзэж байна.

“EG.5”-ын тархалт АНУ, Ирланд, Франц, Их Британи, Япон, Хятадад хурдацтай нэмэгдэж байгааг харгалзан лхагва гарагт ДЭМБ уг дэд хувилбарын статусыг “variant of interest” буюу анхааралдаа авах шаардлагатай ангилалд оруулжээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан хамгийн сүүлийн үеийн тооцоогоор тус улсын хэмжээнд бүртгэгдэж буй Ковид-19-ийн шинэ тохиолдлын 17 орчим хувь нь “EG.5”-аар үүсгэгдсэн бол дараагийн хамгийн түгээмэл хувилбар нь “XBB.1.16” (16%) байна.

Мөн Их Британид бүртгэгдэж буй тохиолдлуудын 15%-аас нь “EG.5”, тэр дундаа дэд хувилбар нь болох “EG5.1” илэрч байгааг тус улсын Эрүүлийг Хамгаалах Агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

#“Ковид-19”, #Омикрон, #EG.5, #EG.5.1,