Мягмар гарагт Оросын парламент эрчүүдийн армид эргүүлэн татагдах насны дээд хязгаарыг таваас доошгүй жилээр, хамгийн өндөр албан тушаалтнуудын хувьд 70 нас болгож шинэчилжээ.

Өнгөрсөн есдүгээр сард Орос улс Дэлхийн II дайнаас хойш анх удаа дайчилгаа зарлаж, Украинд явуулж буй дайнаа дэмжих зорилгоор 300,000 гаруй цэрэг татсан нь эмх замбараагүй байдалд хүргэсэн. 

Түүнээс хойш цэргийн жинхэнэ албанд татагдах насны дээд хязгаарыг 27-оос 30 болгон нэмж, цэрэг татлагаас зайлсхийх боломжийг хязгаарласан.

Харин мягмар гарагт батлагдсан хуулиар цэргийн алба хаасан эрчүүдийг ангиллаас нь хамааруулан 40, 50, 55 нас хүртэл нь армид дахин татах боломжтой болсон байна. Төрийн Дум буюу парламентын доод танхимын цахим хуудсандаа мэдээлснээр бүх тохиолдолд насны хязгаарыг доод тал нь таван жилээр нэмэгдүүлжээ.

Орос улс мөн цэргийн болон мэргэжлийн алба хаасныхаа дараа цэргийн бэлтгэлд хамрагдаж, тэтгэлэг авч байхаар бүртгүүлсэн эрчүүдийгдайчилгааны нөөц”-д хадгалдаг.

Шинэ хуулиар энэ нөөцөөс хамгийн өндөр цолтой хүмүүсийн цэрэгт эргүүлэн татах боломжтой насны дээд хязгаарыг 65-аас 70 нас, бусад ахлагч цолтнуудын насыг 65, бага офицеруудын насыг 60, бусад бүх албан тушаалтнуудын насны дээд хязгаарыг 45-аас 55 болгон өөрчилжээ.

Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргийн албан хаагчдын үндсэн тоо болох мэргэжлийн гэрээт цэргүүд болон хугацаат цэргийн албан хаагчдын тоог 1.15 саяас 1.5 сая болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан.

Эх сурвалж: Reuters

#дайчилгаа, #ОРос, #цэргийн алба,