Крымийн гүүр дэлбэрснээс хэдхэн цагийн дараа Орос улс НҮБ болон Туркийн зуучлалаар Украинтай байгуулсан Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс гарч байгаагаа мэдэгдлээ.

Украины дайнд тулалдаж буй орос цэргүүдийн амин судас болсон авто гүүрэнд нисгэгчгүй онгоцоор халдсаны улмаас хоёр энгийн иргэн амиа алдаж, нэг хүүхэд бэртэж гэмтсэн талаар Оросын тал өнөөдөр мэдэгдсэн.

Кремль уг халдлага болон үр тарианы хэлэлцээрийг зогсоох шийдвэр хоёрыг хоорондоо хамааралгүй болохыг мэдэгдээд, Оросын хүнс, бордооны экспортод тавьсан хязгаарлалтыг хөнгөвчлөх шаардлага тавьжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков бага хурлын үеэр сэтгүүлчдэд “Хар тэнгисийн хэлэлцээр өнөөдөр хүчингүй болж байна. Харамсалтай нь Хар тэнгисийн хэлэлцээрийн Оростой холбоотой хэсэг нь өнөөг хүртэл хэрэгжээгүй тул дуусгавар болсон” гэж хэлсэн байна.

2014 онд Украины хойгийг булаан авч, өөртөө нэгтгэснийхээ дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гүүр байгуулах тушаал өгч байв.

Украины тал уг гүүрийг хууль бусаар барьсан гэж үздэг. Мөн гүүрийг цэргийн хангамж тээвэрлэхэд ашиглаж байгаа нь үүнийг хууль ёсны бай болгож байна гэж өмнө нь мэдэгдэж байжээ. Гүүр хамгийн сүүлд аравдугаар сард халдлагын бай болж, гал түймэр гарсан ч Оросын тал гүүрийг засварлаж дахин нээгээд байсан юм.

Хар тэнгисийн үр тарианы гэрээ зогссоноор дэлхий даяар, ялангуяа ядуу буурай орнуудад хүнсний үнэ нэмэгдэнэ гэж НҮБ сэрэмжлүүлж байгаа бол хэлэлцээрийг байгуулахад оролцсон Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган хэлэлцээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн Орос, Туркийн Гадаад хэргийн сайд нар даваа гарагт энэ асуудлаар ярилцахаар болсныг мэдэгдсэн байна.

Путин өнгөрсөн долоо хоногт үр тарианы хэлэлцээрийн талаар ярихдаа Оросын хөдөө аж ахуй, бордооны экспортод тавьсан хязгаарлалтыг хөнгөвчлөх шаардлагатай байгаа талаар дурдаад, шаардлагыг биелүүлбэл Орос улс хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжтой гэж хэлж байжээ.

Орос улс сүүлийн нэг жилийн хугацаанд Хар тэнгисийн гэрээг гурван удаа сунгахаар тохиролцсон ч гарна гэж хэд хэдэн дараа сүрдүүлсэн. Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын флотод халдсаны дараа Москва гэрээг хэсэг хугацаанд түдгэлзүүлэхэд Украин, Турк, НҮБ Оросын талын оролцоогүйгээр экспортоо үргэлжлүүлж байв.

Эх сурвалж: Reuters

#крымийн гүүр, #ОРос, #үр тарианы хэлэлцээр, #Хар тэнгис,