Иран, Афганистаны хилийн боомтын ойролцоо усны маргаанаас үүдэн буудалцаан болсны улмаас Ираны хоёр хилчин, Талибын нэг дайчин амь үрэгдсэн нь хоёр улсын хооронд үүссэн нөхцөл байдлыг улам хурцатгав.
Бямба гарагт Нимроз мужид Ираны хилийн цэргүүд Афганистаны тал руу гал нээсэн тухай Афганистаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Нафи Такор мэдэгдсэн байна.
Мөн “Хариу гал нээсэн бөгөөд одоо нөхцөл байдал хяналтад байна. Исламын Эмират улс (Афганистан) хөршүүдтэйгээ дайтах сонирхолгүй байна” гэж мэдэгдэлдээ дурджээ.
Харин Ираны эрх баригчид талибуудыг эхлээд гал нээсэнд буруутгасан байна.
Амь үрэгдэгсдийн тоог одоогоор талууд янз бүрээр мэдээлж байна. Такор тал бүрээс тус бүр нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан гэж мэдэгдсэн бол дараа нь Ираны албан ёсны “IRNA” агентлаг Ираны хоёр хилчин амь үрэгдэж, хоёр энгийн иргэн шархадсан болохыг мэдээлжээ. “Tehran Times” сонин Ираны гурван хилчин амиа алдсан гэж мэдээлсэн байна.
Мөргөлдөөний дараа Ираны эрх баригчид мөргөлдөөн болсон газраас зайтай, худалдааны томоохон гарц болох Милак-Заранж хилийн боомтыг дараагийн мэдэгдэл хүртэл тодорхойгүй хугацаагаар хаажээ.
Энэ сард Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси нь 1973 онд байгуулсан гэрээний дагуу Хелманд голоос Ираны зүүн бүс нутаг руу урсах усны урсгалыг хязгаарлахгүй байхыг Талибаны засгийн газарт анхааруулсан юм.
1,000 гаруй километр урт үргэлжлэх Хелманд гол нь Афганистанаас Ираны нутаг хүртэл хил дамнан урсдаг. Сүүлийн үед талибууд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, газар тариалангийн талбайг усжуулах зорилгоор голын урсгалыг хааж, далан барьж байгаа аж.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын мэдээлснээр Иран 30 орчим жилийн турш ган гачигтай байгаа ч сүүлийн 10 жилийн хугацаанд улам бүр дордсон байна. Одоогоор тус улсын 97 хувь нь тодорхой хэмжээний ган гачигтай байгааг Ираны цаг уурын байгууллага мэдээлжээ.
Эх сурвалж: Al Jazeera

#афганистан, #иран, #хилийн мөргөлдөөн,