“Омикрон”-ы “XBB” дэд хувилбарын тархалтаас үүдэн зургадугаар сарын сүүлээр Хятадад долоо хоногт 65 сая орчим тохиолдол бүртгэгдэж магадгүй байна.
Тус улс даяар дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш “XBB”-ын улмаас тохиолдлын тоо дахин сэргэх хандлага ажиглагдсан бол тавдугаар сарын эцэс гэхэд долоо хоногт 40 сая хүн ковидоор халдварлаж болзошгүй байгааг амьсгалын замын өвчний мэргэжилтэн Жун Наншан даваа гарагт өмнөд хэсгийн Гуанжоу хотод болсон биотехнологийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Харин сарын дараа энэ тоо 65 саяд хүрнэ гэж тэрээр тооцоолсон байна.
Шинэ дэгдэлт нь өнгөрсөн өвөл ковидын эсрэг хатуу дэглэмээ цуцалснаас хойших Хятад дахь халдварын хамгийн том давлагаа болж магадгүй. Тухайн үед тус улсын хүн амын 85 хувь нь ковидын халдвар авч байв.
Хятадын албаны хүмүүс халдварын шинэ давлагаанд вирусийн хоруу чанар өмнөхөөс арай бага байх болно гэж таамаглаж байгаа ч нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд нас баралт дахин нэмэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд вакцин болон вирусийн эсрэг эмийн нөөцийг нэмэгдүүлэх, вакцины нэмэлт тунгийн хөтөлбөр зарлах шаардлагатай гэж үзэж байна.
Хятад улс мөн “XBB”-д зориулсан шинэ вакцин гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв хоёр вакцинд урьдчилсан зөвшөөрөл өгчээ. Өөр хоёр вакцины зөвшөөрөл удахгүй гарах гэж байгааг Жун Наншан мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Washington Post

#“Ковид-19”, #Омикрон, #ХЯтад, #XBB, #дэд хувилбар,