Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэг байршуулах төлөвлөгөөг гуравдугаар сарын 25-нд төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа зарлаж байв. Энэ нь 1991 онд ЗХУ задран унаснаас хойш Кремль өөрийн нутаг дэвсгэрийн гадна анх удаа ийм бөмбөг байрлуулж буй явдал юм. 

Шойгу Минск хотноо Беларусийн Батлан хамгаалахын сайдтай уулзахдаа “Баруун хамтын нийгэмлэг үндсэндээ манай улсын эсрэг зарлаагүй дайн явуулж байна” гэж мэдэгджээ.

Мөн Украин дахь зэвсэгт мөргөлдөөнийг уртасгаж, хурцатгахын тулд чадах бүхнээ хийж байна гэж барууны орнуудыг буруутгасан байна.

Энэ үеэр, Москвад хуучин ЗХУ-ын бусад орны удирдагчидтай хэлэлцээр хийж буй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко тактикийн цөмийн зэвсэг аль хэдийн хөдөлсөн тухай мэдэгдэв. Кремль өөрөө уг мэдээллийг хараахан батлаагүй байна.

Зэвсэг Беларусийн нутаг дэвсгэрт хүргэгдсэн эсэхийг асуухад тэрээр “Магадгүй. Би буцаж очоод шалгах болно” гэж хариулсан байна.

Пүрэв гарагт АНУ-ын Төрийн департамент байршуулах төлөвлөгөөг буруушаасан мэдэгдэл хийжээ. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мөргөлдөөнд ийм зэвсэг оролцуулах нь “ноцтой үр дагаварт хүргэнэ” гэсэн Вашингтоны анхааруулгыг давтан хэлсэн байна.

Гэсэн ч Орос улс цөмийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байгаа шинж тэмдэг ажиглагдаагүй болохыг тэмдэглэв.

Беларусь нь НАТО-гийн гурван гишүүн болох Польш, Литва, Латви улстай хиллэдэг. Тактикийн цөмийн зэвсгийг Беларусьт байршуулах боловч Орос улс зэвсгийг хянасан хэвээр байх юм.

Шойгу мөн ердийн болон цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтой “Искандер-М” пуужингуудыг Беларусийн зэвсэгт хүчинд шилжүүлж, зарим “Су-25” онгоцыг цөмийн зэвсэгт зориулж өөрчилсөн болохыг Минск дэх айлчлалынхаа үеэр мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Беларусь, #ОРос, #тактикийн цөмийн зэвсэг,