АНУ-ын тагнуулын агентлагууд энэ сарын 3-нд Кремльд болсон нисгэгчгүй онгоцны халдлагыг Украины тагнуул эсвэл цэргийн тагнуул зохион байгуулсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа талаар “New York Times” сонинд мэдээлжээ.
Нийтлэлд дурдсанаар АНУ Орос, Украины харилцаа холбоог чагнасны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Тодруулбал, Украины албаны хүмүүс Кремлийн халдлагыг өөрийнх нь хүмүүс үйлдсэн байж магадгүй талаар харилцаа холбоогоор ярилцаж байсан бол Оросын албаныхны яриагаар энэ нь Оросоос зохион байгуулсан хуурамч ажиллагаа биш гэдэг нь батлагдсан байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос “NYT”-ын нийтлэлийн талаар асуухад “Бид үүний ард Киевийн дэглэм байгаа гэдгийг тэр даруй мэдэгдсэн шүү дээ” гэж хариулжээ.
“Эцэст нь Киевийн дэглэмийн аль нэгж халдлагыг үйлдсэн нь тийм ч чухал биш. Үүний ард Киевийн дэглэм байсан, бид үүнийг мэднэ, ойлгож ч байгаа. Харин одоо бид урагшлах ёстой” гэж Песков цааш нь хэлсэн байна.
Гэхдээ АНУ-ын албаны хүмүүс Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийг оролцуулаад Киевийн өндөр албан тушаалтнууд халдлагын талаар мэдэж байсан, эсвэл зөвшөөрөл олгосон гэж бодохгүй байгааг “NYT” тэмдэглэжээ.
АНУ халдлагыг хэн үйлдсэн гэдэгт тодорхой дүгнэлтэд хүрч чадаагүй, зөвхөн уг хэргийн ард Украины бүлэглэл байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн төдий. Мөн уг дүгнэлтдээ итгэл багатай байгааг эх сурвалж “NYT”-д ярьжээ.
Түүнчлэн АНУ-ын албаныхан Оросын дотоодын болон Украины төрийн дэмжлэггүй бүлэглэлүүд ажиллагааг зохион байгуулсан байж магадгүй гэсэн санаануудыг дэвшүүлсэн байна.
Тухайн үед Кремль Украиныг халдлагад буруутгаснаас гадна АНУ-ыг оролцсон гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв.
Харин АНУ-ын эрх баригчид Украиныг Оросын нутаг дэвсгэрт халдлага үйлдэхийг дэмжихгүй гэдгээ тууштай илэрхийлсээр байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Кремль, #УКраин, #нисгэгчгүй онгоцны халдлага,